ХБХХТ-ийн хүүхдийн хөдөлгөөн засал, хөдөлмөр заслын мэргэжилтнүүдэд зориулсан 2 дугаар хэсгийн сертификатын сургалтыг аравдугаар сарын 30-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн хооронд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн хөдөлгөөн засалч болон хөдөлмөр засалч нарыг хамруулан зохион байгууллаа.
Энэхүү сургалт нь хөгжлийн төвийн хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, зааварчлах, зөвлөх болон тэдний хамтын ажиллагааг дэмжих юм.
Азийн Хөгжлийн Банкны “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Дархан, Дорнод, Дундговь, Ховд, Хөвсгөл аймгуудад Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг байгуулж, ашиглалтад оруулаад байгаа билээ. Тус төвийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтуудын нэг нь тус сургалт юм.