Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Боловсрол

Удирдах ажилтан, багшийг шилжүүлэн ажиллуулах журмыг баталжээ

Ерөнхий боловсролын түвшинд багшийн сул орон тоог нөхөх, сургуулиудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор удирдах ажилтан, багшийг сэлгэн ажиллуулах журмыг салбарын сайд баталжээ. Тус журамд багшийг өөрийн хүсэлтээр, харин удирдах ажилтныг наймаас доошгүй жилийн туршлагыг харгалзан өөртэй нь тохиролцсоны үндсэнд шилжүүлэн ажиллуулахаар тусгажээ.
2024-11-07

Хүүхэд бичсэн мэдээ, сурвалжилгыг урамшуулна

Хэвлэл мэдээллийн “Монгол ньюс” ХХК-иас эрхлэн гаргадаг үндэсний өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “ӨНӨӨДӨР” сонин дэргэдээ өсвөрийн хүүхэд, багачуудаас бүрдсэн “НОГООН ТАНХИМ” ТББ-ыг ажиллуулж эхэлжээ.
2024-11-06

“Аз жаргалын хотхон-4” ОАУСК хөшгөө нээв

“Хятадыг танин мэдэх нь” Өвөрмонголын соёлын өдрүүд энэ сарын 3-нд албан ёсоор нээлтээ хийсэн. Тэгвэл уг Соёлын өдрүүдийн хүрээнд “Аз жаргалын хотхон-4” Хятадын олон ангит уран сайхны киноны нээлт боллоо.
2024-11-05

“45 хоногийн сургалтад хамруулсан хүмүүс багшийн орон тоог нөхөх боломжгүй”

Монголын багш нарын холбооныхон 45 хоногийн сургалтаар багшлах эрх олгох журмыг эсэргүүцэн өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийлээ. Тус холбооныхон Боловсролын сайдын баталсан, багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбоотой үйл ажиллагааны журмыг хүчингүй болгох нэхэмжлэлийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хүргүүлжээ.
2024-11-04

"Өсөхийн урт аян" хүүхдийн номын нээлт боллоо

Соёлын өдрийн нээлт өнөөдөр буюу арван нэгдүгээр сарын 3-ний өдөр Монголын Театрын Музейд хүүхдийн уран зохиол "Өсөхийн урт аян" номын нээлтээр эхэллээ.
2024-11-03

Монголдоо ганц, онцлог сургалттай 29 дүгээр сургууль 60 "нас хүрлээ"

Монгол Улсын хэмжээнд сонсгол, хэл ярианы ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдэд боловсрол олгодог нийслэлийн ерөнхий боловсролын 29-р сургуулийн түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байна. Ойд зориулсан үйл ажиллагаа, баярын хурал өчигдөр боллоо. 
2024-11-01

Хүүхдүүдийн 80 хувь нь үзэг барих зөв арга барилд суралцав

Бага ангийн хүүхдийг анхлан бичүүлж сургахдаа үзэг, балаас гадна харандаа хэрэглэдэг туршлага олон улсад түгээмэл. Тухайлбал, боловсролоороо дэлхийд тэргүүлж буй Финланд улс харандаагаар бичих нь хүүхдэд алдаагаа арилгах боломж олгож, улмаар сурагчдад үүсэх стрессийг бууруулдаг гэж үздэг. Тэгвэл манай улс ч олон улсын эл жишгийн дагуу энэ хичээлийн жилээс нэгдүгээр ангийн сурагчдыг анхлан харандаагаар бичүүж эхэлсэн юм. Харин үсэг үзэж эхлэнгүүт балаар бичүүлж буй.
2024-10-31

“PISA 2025” олон улсын үнэлгээнд хамрагдахаар цахим сургалт зохион байгуулж байна

Монгол Улс “PISA 2025” сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд үргэлжлүүлэн оролцохоор бэлтгэл ажлаа хангаж буй юм. Боловсролын ерөнхий хуульд “Боловсролын чанарыг гурван жил тутам олон улсын эрх бүхий байгууллагаар үнэлүүлнэ” гэж заасны дагуу Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-аас зохион байгуулдаг тус үнэлгээнд хамрагдахаар бэлтгэлээ базааж буй талаар Боловсролын үнэлгээний төвийнхөн мэдээлэв.
2024-10-29

Спортын наадам, хүүхэд хөгжлийн сургалттай долоо хоног

Сурагчдын бие даалтын долоо хоног өчигдөр эхэллээ. Эл өдрүүдээр дамжуулан хүүхдүүдийг танхимаар олж авсан мэдлэгээ бататгах, бие даан хөгжих, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох боломжоор хангах зорилготой.
2024-10-29

1-5 дугаар ангийнханд компьютерын ухааны хичээл заахаар төлөвлөжээ

Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичгийг шинэчлэх ажлыг Боловсролын яамнаас зохион байгуулж буй билээ. Сургалтын хөтөлбөрийг шинэчлэх ажил одоогоор 50 гаруй хувьтай гэнэ.
2024-10-25

Өвлийн элсэлтийн шалгалтыг арванхоёрдугаар сарын 5-8-нд авна

Өвлийн элсэлтийн шалгалтыг арванхоёрдугаар сарын 5-8-нд авна
2024-10-23

Илтгэлийн индэр үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт талбар байх ёстой

“Оюуны давлагаа-2024” уран илтгэлийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөлөө. Уг тэмцээнд оролцогчид “Зургаан жил хүлээсэн ч”, “Ногоон автобус”, “Сэхээтний сэхээрэл”, “45 хоногийн курс”, “Эзэнгүй пост”, “Утаагүй уушги” зэрэг сэдвээр үзэл бодлоо илэрхийлсэн юм. 10 их, дээд сургуулийн 100 орчим оюутан оролцоход эдгээр сэдвийг улс төртэй холбон үзсэн нь хуруу дарам цөөн байв.
2024-10-23

Сурагчдын үдийн хоолны хамрагдалт, сурах бичгийн хэрэглээ, ирцийн мэдээллийг “Гэрэгэ” системээр хянадаг болжээ

“БоловсролМН” төслийн хүрээнд боловсролын салбар дундын бүртгэл, мэдээлэл солилцооны “Data exchange” платформыг хөгжүүлэн, өнгөрсөн есдүгээр сараас сургуулиудад нэвтрүүлж эхэлжээ. Боловсролын яам, Боловсролын мэдээллийн технологийн төв болон “Гэрэгэ эдтек” ХХК-ийнхан уг төслийг 2020 оноос хамтран хэрэгжүүлж, үүний үр дүнд dash.edu.mn  системийг хөгжүүлж, сайжруулсаар буй аж.
2024-10-22

Хэвлэл мэдээллийн эрх зүйн форум зохион байгуулна

Хэвлэл мэдээллийн эрх зүйн форум зохион байгуулна
2024-10-21

Дэлхийн их сургуулиудын чансаанд Монголоос анх удаа МУИС багтаж, 1501-т эрэмбэлэгдэв

Их сургуулиудын эрэмбийг тогтоодог, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Times higher education” байгууллагаас энэ оны дэлхийн чансааг өчигдөр танилцууллаа. Уг үнэлгээнд Монгол Улсаас анх удаа МУИС багтаж, 1501 дүгээр байрт эрэмбэлэгдлээ. Энэ удаад 115 улсын 2000 сургуулийг эрэмбэлсэн аж.
2024-10-10

Дархан-Уул аймгийн 18 дугаар сургуулийг Японы Засгийн газрын тусламжаар засварлана

Японы Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймгийн 18 дугаар сургуулийг засварлахаар болжээ.
2024-10-09

Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөрт зориулсан өдөрлөг боллоо

Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр энэ сарын 11-нд тохионо. Уг өдрийг тохиолдуулан хэд хэдэн үйл ажиллагаа боллоо. Тухайлбал, “Хүчирхэг охид-Хүчирхэг улс” өдөрлөгийг “Хөөрхөн зүрх” ТББ-аас өчигдөр зохион байгуулав.
2024-10-09

Сэтгүүлчид The Annual Izzy Award-д бүтээлээ илгээх боломжтой

Сэтгүүлчийн олон улсад өсөн дэвших боломжууд" сэдэвт уулзалт, сургалт өнөөдөр МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд боллоо
2024-10-08