Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль орчин

Бурхан буудай хайрхныг төрийн тахилгат уул болгох Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа

Түүх соёлын дурсгалыг хадгалан хамгаалж, нүүдэлчин монголчуудын байгаль дэлхийгээ хайрлан хүндэтгэх мэдлэг ухааныг өвлүүлэн уламжлуулж, үндэсний үнэт зүйлсийг бататган бэхжүүлэх үүднээс
2023-08-04

Хяргас нуурын эрэгт үүссэн хогийн цэгийг нүүлгэх ажил эхэллээ

Уг ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай төсвийг нь шуурхай шийдвэрлэснээр Хан Хөхийн улсын тусгай хамгаалалттай хамгаалалтын захиргаа хогийн
2023-08-04

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулж байна

Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Германы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл боловсруулах дэд ажлын хэсгийн хурлыг 2023 оны 8-р сарын 03, 04-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа юм.
2023-08-04

Хөвсгөлийн ЦОУШГ-т 1970 оноос хойш нэг ч засвар хийгээгүй байна

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Хөвсгөл аймагт ажиллаж Ус,цаг уур орчны шинжилгээний төвийн албан хаагчидтай уулзаж тулгамдаж буй асуудал, ажлын нөхцөлтэй танилцлаа.
2023-08-04

Хөвсгөл нуурын хамгаалалтын захиргаа, судалгааны төвийг байгуулна

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлого-Ногоон хөгжлийн сэргэлт, Алсын хараа-2050 тусгагдсан нуур, гол мөрөн бохирдлыг
2023-08-04

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг дахь далан сэтэрч, хальжээ

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд орсон үргэлжилсэн усархаг борооны улмаас Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт урьд жилүүдэд ашиглагдаж байгаад орхигдсон хаягдал усны далан, ус шүүрүүлэх далан, хаалтууд үерийн усаар дүүрчээ.
2023-08-04

Баянхонгор аймгийн Шинэжинст сумд 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Сумын төвөөс баруун зүгт 24 километрийн зайд өнөөдөр буюу наймдугаар
2023-08-04

Идэвхтэн байгаль хамгаалагч нарыг чадавхжуулах сургалт боллоо

 Увс аймгийн БОАЖГ, ДБХС-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар Хан Хөхийн нурууны УТХГН-ийн Хамгаалалтын захиргаа хамтран “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл хэрэгжиж байгаа зорилтод сумдын идэвхтэн байгаль хамгаалагч нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
2023-08-04

Өндөр настан Ц.Төмөрт сумынхаа айл бүрийн хашаанд мод тариулжээ

Хөхморьт сум руу элсний нүүдэл орж, бэлчээрийн доройтолд өртөж буй сум юм. Иймд Говь-Алтай аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар 103 га газрыг механик аргаар хаших арга хэмжээ авснаар
2023-08-03

Байгаль орчны багц хуулиудад өөрчлөлт оруулах асуудлыг албан хаагчид хөндлөө

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүс Ховд аймагт ажиллаж салбар байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа.
2023-08-03

Үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орох тул
2023-08-03

Налайх-Тэрэлж чиглэлд зорихгүй байхыг АНХААРУУЛЛАА

  Налайх-Тэрэлж чиглэлийн 41-42 км хооронд хэсэгчлэн зорчих хэсэг дээгүүр үер бууж, үерийн ус давж урсан хөвөө, далан, далангийн хажуу налуу усанд автаж, зам сэтрээд байна.
2023-08-02

"Улаан цутгалан"-д байгальд ээлтэй аялахыг уриалсан өдөрлөг болжээ

  БОАЖ-ын Сайдын 04, 07 дугаар албан даалгавруудын хүрээнд Онги-Таац голын сав газрын захиргаа нь Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороо, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран Бат-Өлзий сумын байгалийн үзэсгэлэнт “Улаан цутгалан” хүрхрээ дээр амарч, аялж буй иргэдэд үер усны ослоос урьдчилан сэргийлэх, байгальд ээлтэй аялахыг уриалсан өдөрлөгийг зохион байгууллаа.
2023-08-02

Шарилж устгах ажилд хоригдлууд оролцоно

Ташрамд дурдахад, хоригдол, баривчлагдсан этгээдийн хөдөлмөр эрхлэх харилцааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар зохицуулдаг. Тухайлбал, эл хуулийн 214.6 дахь хэсэгт “Нээлттэй хорих ангийн хоригдлыг хорих байгууллага өөрийн болон өөрийн хувь нийлүүлсэн, хамтарсан хуулийн этгээдэд, эсхүл бусад хуулийн этгээдтэй гэрээ байгуулан зохих хяналттайгаар хөдөлмөрлүүлж болно” гэж заасны дагуу дээрх тушаалыг гаргажээ.
2023-08-02

Өвөрхангайд 32 настай эмэгтэй нярай хүүхэдтэйгээ уруйн үерт урсаж, нас баржээ

   Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Эмээлт багийн “Баатарын даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 70 км-т, сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ 08.01-ний өдрийн 18:00-20:00 цагийн хооронд усархаг аадар бороо орж уруйн үер буусны улмаас 2 хүн (үүнээс 1 хүүхэд), гэртэйгээ үерийн усанд урсаж нас барсан тухай дуудлагыг 20:50 цагт хүлээн авсан. 
2023-08-02

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Ховд аймагт ажиллаж байна

БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ баруун бүсийн 5 аймагт салбарын тулгамдаж буй асуудал, байгаль хамгаалагч, цаг уурчдын ажлын нөхцөл, өнгөрсөн жил эхлүүлсэн ажлын хэрэгжилттэй танилцах, зөрүүтэй байдлыг арилгах, мэдээлэл солилцох зорилгоор БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт, Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон албаны хүмүүсийн хамт ажиллаж байна.
2023-08-02

Нарийн гүүрийн хөдөлгөөнийг түр хаажээ

Нарийн гүүрийн хөдөлгөөнийг түр хаажээ. Улсын чанартай А0303 дугаартай Баянхонгор-Алтай чиглэлийн авто замын зорчих хэсгийн 189 км-ээс буюу Нарийн гүүрийн хөдөлгөөнийг түр хаажээ. Тус гүүрийн 2 талын чулуун бэхэлгээ эвдэрсэн, хөвөө хучилтын ирмэгт тулж урссанаас болж авто замын зорчих хэсэг нурж нарийсан байдалтай байна. Баянхонгор талаас суудлын авто машин 30, автобус 3, ачааны авто машин 1, 3 автобусанд зорчигч 104, жижиг тэргэнд ойролцоогоор 80 хүн боогдсон байдалтай байна. Аймгийн онцгой комисс болон цагдаагийн байгууллагатай бүсийн инженер Д.Отгонбаяр газар дээр нь хамтран ажиллаж байна.
2023-08-02

 Алтай Таван богдод автомашинаар нэвтрэхийг хориглолоо 

 Алтай Таван богдод автомашинаар нэвтрэхийг өчигдрөөс эхлэн хориглох тушаалыг Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны дарга А.Айдынасхар гаргажээ. Тус газар нь Монголын аялал жуулчлалын голлох бүс нутгуудын нэг. Энэ утгаараа жил бүр жуулчдын хөлд дарагддаг. Ялангуяа аялагчид Алтай Таван богдод тээврийн хэрэгслээр зорчиж буй нь байгалийн цогцолборт газрын эко системд сөргөөр нөлөөлж, олон салаа зам гарган, хөрсний эвдрэл үүсгэх болсон байна. Мөн авто машины хөдөлгөөний нөлөөгөөр тухайн бүс нутаг дахь нэн ховор, ховор ургамлууд устаж, байгалийн унаган төрх нь алдагдах болжээ. Тиймээс дээрх шийдвэрийг гаргасан гэнэ.
2023-08-02