Налайх-Тэрэлж чиглэлийн 41-42 км хооронд хэсэгчлэн зорчих хэсэг дээгүүр үер бууж, үерийн ус давж урсан хөвөө, далан, далангийн хажуу налуу усанд автаж, зам сэтэрчээ.
“Налайх АЗЗА”ТӨХК-иас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч ажиллаж байгаа хэдий ч тус чиглэлд зорчихгүй байхыг АНХААРУУЛЖ байна.
Мөн байгалийн давагдашгүй хүчин зүйл болох хүчтэй аадар борооны улмаас дахин зам сэтэрч байгаа тул иргэд тээвэрчид бидний ажилд хүндэтгэлтэй хүлээцтэй хандахыг уриалж байна.