Улсын чанартай А0303 дугаартай Баянхонгор-Алтай чиглэлийн авто замын зорчих хэсгийн 189 км-ээс буюу Нарийн гүүрийн хөдөлгөөнийг түр хаажээ. Тус гүүрийн 2 талын чулуун бэхэлгээ эвдэрсэн, хөвөө хучилтын ирмэгт тулж урссанаас болж авто замын зорчих хэсэг нурж нарийсан байдалтай байна. Баянхонгор талаас суудлын авто машин 30, автобус 3, ачааны авто машин 1, 3 автобусанд зорчигч 104, жижиг тэргэнд ойролцоогоор 80 хүн боогдсон байдалтай байна. Аймгийн онцгой комисс болон цагдаагийн байгууллагатай бүсийн инженер Д.Отгонбаяр газар дээр нь хамтран ажиллаж байна.