Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй цэнгэг усны нөөц болсон Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах, живсэн машин, техникийг татан гаргах комиссыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнээр ахлуулан ажиллаж байна.
Хөвсгөл нуурт живсэн машин техникийг татан гаргах комиссын дарга бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын урилгаар Япон Улсын Байгаль орчны яам, JICA олон улсын байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл, судлаачид ирлээ. Цаашдаа Хөвсгөл нуурын хамгааллын захиргааг тусад нь байгуулж судалгаа шинжилгээний төвийг байгуулахад хамтран ажиллахыг Япон Улсын талд тавилаа.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлого-Ногоон хөгжлийн сэргэлт, Алсын хараа-2050 тусгагдсан нуур, гол мөрөн бохирдлыг бууруулах ажлууд ийнхүү явагдсаар байна. Монгол Улс нь Уур амьсгалын өөрчлөлт хамгийн их явагдаж буй 10 орны нэг бөгөөд сүүлийн 80 жилийн хугацаанд агаарын хэм 2-2.25 хэмээр дулаарсан. Олон улсын эрдэмтэн судлаачдын тооцооллоор 2100 он хүртэл 4-4.25 хэмээр дулаарах тооцоолол гарсан. Энэ хэмжээгээр гол мөрөн, нуур, булаг шанд ширгэх магадлал өндөрсөж байгаа тул гол усаа аварч хамгаалж үлдэх арга хэмжээг авч эхлээд байна.