ӨМНӨГОВЬ: Засаг даргын санаачилгаар теннис сонирхогчид стандартад нийцсэн шинэ заалтай боллоо
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн санаачлан, хэрэгжүүлж буй "Эрүүл монгол хүн", "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд спортын олон төрлөөр хичээллэх боломж, орчин нөхцөлийг нь бүрдүүлж байна. Үүний нэг нь Ширээний теннис сонирхогчид, тамирчдыг хичээллэх, бэлтгэл сургуулилт хийх клубтэй болоход нь орон нутгийн захиргааны зүгээс 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.
2024-01-29
Бүх ангиа гал түлж халаадаг сургууль Хөвсгөлд л бий
Хяналт шалгалтын явцад сургуулийн хичээлийн болон дотуур байр стандартын шаардлага хангахгүй, сургалтын бүх өрөөг ил зуухаар галлаж халаадаг, сурагчдын хичээлийн ширээ, сандал, самбар зэрэг наад захын хэрэглээ бүгд хуучирч муудаж, эвдэрсэн байжээ.
2024-01-27
ӨМНӨГОВЬ: Үндэсний бичгийг түгээн дэлгэрүүлэх "ХОС БИЧИГТЭН ӨМНӨГОВЬ" аян эхэллээ
Өмнөговь аймаг нь Монгол хэлний тухай хууль, Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд, үндэсний бичгийг түгээн дэлгэрүүлэх, төрийн албан ажлыг хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэл ажлыг хангах, төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор "Хос бичигтэн Өмнөговь" аяныг хэрэгжүүлж байна.
2024-01-26
Б.ЯДАМЖАВ: Малчдын хамтын оролцоонд тулгуурлан бэлчээрийн ашиглалт, хуваарилалтыг зохицуулж байна
“Би Увс аймгийн Зүүнговь сумын хүн. Аав минь анх надад зах зээлээ дагаж нутгаасаа гарч амьдралаа залгуулах хэрэгтэй гэж зөвлөн одоогийн оршин суугаа Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт 2005 онд ирж суурьшиж байлаа. Энэ нутагтаа ирээд 19 жил болж байна. Аав минь намайг газар тариалангийн өлгий, мал ахуйгаа өсгөхөд таатай энэ сайхан газар нутагт суух боломжоор хангаж нүүлгэж өгөөд дараа жил нь бурхны оронд заларсан. Тийм болохоор би үржил шимт энэ сайхан нутагтаа ирсэндээ талархаж явдаг даа” хэмээн даруухан өгүүлэх энэ эрхэмийг аймгийн аварга малчин Б.Ядамжав гэдэг.
2024-01-22
Зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүд өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байна
Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн есөн цэргийн алба хаагч дөрвөн нэгж техниктэйгээр өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байна. Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн ахлах ахлагч Ц.Энхбаяр, ахлах ахлагч Ч.Одбаатар, ахлах ахлагч Ш.Баваасан, жолооч Г.Гиваа нар Төв аймгийн Эрдэнэсант, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн дэслэгч М.Чойнхор, сургагч ахлагч Ц.Ганболд, ахлах ахлагч У.Нямцог, жолооч Д.Энхтөр, С.Баасанхүү нар Төв аймгийн Лүнд суманд ажиллаж, малчин тээвэрчдэд байгалийн давагдашгүй хүчин зүйлийг даван гарахад нь тусалжээ.
2024-01-22
Дундговь аймгийн 75 хувь нь зудын өндөр эрсдэлд оржээ
Тус аймгийн нийт нутгийн 75 хувь нь зудын өндөр эрсдэлтэй байна. Нутгийн малчид “Урьд жилүүдийнхээс цас ихтэй, хөр цасанд мал бэлчээрлэх боломжгүй байгаагийн улмаас бэлдсэн өвс, тэжээл нь хүрэлцэхгүй малын хорогдол их гарсан. Энэ жил малынхаа багагүй хувийг бойлсон ч малын мах, түүхий эд үнэгүй байгаа нь малчдын амьдралд хүнд тусаж байна” хэмээн ярьжээ.
2024-01-20
ӨМНӨГОВЬ: Гэр бүлээ батлуулсан өдөр цалинтай амардаг болно
Өмнөговь аймгийн хэмжээнд гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийг дэмжихээр тус аймгийн Засаг дарга Р.Сэддорж захирамж гаргажээ. Тухайлбал, Өмнөговь аймаг 2024 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан байгууллагын ажилтан, албан хаагчийн гэр бүлээ батлуулсан өдөр цалинтай чөлөө олгохыг аймгийн Засаг даргын 2024 оны А/01 дүгээр захирамжаар баталлаа.
2024-01-18
Өвөлжилт хүндэрсэн аймаг, дүүргүүдэд хивэг, тэжээл, шатахуун олгохоор боллоо
Цаг уурын байгууллагаас манай орны дийлэнх нутагт өвөлжилт хүндэрснийг мэдээлээд буй. Тодруулбал, энэ сарын 10-ны байдлаарх үнэлгээгээр найман аймгийн 18 сумд төмөр буюу шилэн, 16 аймгийн 85 сумд цагаан зуд нүүрлэж, 16 аймгийн 75 сумд цагаанаар зудархуу байгааг тогтоосон юм. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Улсын комисс өвөлжилт хүндэрсэн зарим аймагт улсын нөөцөөс шатахуун, хивэг, тэжээл олгохоор болжээ
2024-01-16