Тосонцэнгэл сумаас Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Түнэл, Чандмана-Өндөр, Арбулаг, Алагэрдэнэ, Рашаант, Бүрэнтогтох сумдад оторлож байгаа малчдаа эргэх ажлыг зохион байгуулжээ.
Тодруулбал, ажлын хэсгүүд энэ оны нэгдүгээр сарын 10-14-ны өдрүүдэд отроор өвөлжиж байгаа малчдын аж байдалтай танилцан , сумаас өвөлжилттэй холбоотой авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ ,сүүлийн үеийн мэдээлэл , ядарч доройтсон малыг тэжээх сувилах зөвлөмж өгч, тэдний санал хүсэлтийг хүлээн авч малчдын захисан эм тариа сэлбэг хэрэгсэл хүнс хүн хүчийг хүргэж, ажилласан аж.
Энэ талаар холбогдох албаныхнаас тодруулахад “Оторчдын эрүүл мэнд ,мал ахуй сайн өвөлжиж байна. Мөн манай малчдад тусалж нутагтаа өвөлжүүлж байгаа Хөвсгөл аймгийн зарим малчидтай сумын Засаг дарга уулзаж тухайлбал Чандмана Өндөр сумын малчин Н.Нэргүй Түнэл сумын малчин Б.Пүрэвбат мөн Цагаан-Уул сумын Засаг даргад талархал илэрхийллээ” гэв.