Монгол Улсын Засгийн газраас XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Улсын аварга малчин, хошой аварга малчин, аварга саальчин, аварга фермер, тариаланчдыг тодруулжээ. Өмнөговь аймгийн хувьд "Улсын аварга саальчин" 1, "Улсын аварга малчин өрх" 10-аар нэмэгдлээ. Ажил, хөдөлмөрөөрөө улсдаа тэргүүлж
“УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН” хэмээх эрхэм хүндтэй цолоор
- Ханбогд сумын Баян багийн саальчин Хүүхэний Болормаа
“УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ”-өөр
- Гурвантэс сумын Гоёот багийн малчин Сумъяагийн Ойдов
- Манлай сумын Өехий багийн малчин Будын Баясгалан
- Ханбогд сумын Номгон багийн малчин Хүүхэндүүгийн Далантай
- Ханбогд сумын Жавхлант багийн малчин Цэдэнбалжирын Идэрборгил
- Баяндалай сумын Наран багийн малчин Цэгмидийн Мөнхбат
- Хүрмэн сумын Хүрмэн багийн малчин Алтанцэцэгийн Галбадрах
- Ханхонгор сумын Хондот багийн малчин Батдоржийн Түмэнжаргал
- Цогт-Овоо сумын Замыншанд багийн малчин Эрэндоригийн Баттөр
- Мандал-Овоо сумын Мандал багийн малчин Тогтохсүрэнгийн Мягмаржав
- Ноён сумын Сайран багийн малчин Борхүүгийн Түвшинтөгс нар тус тус тодорлоо.
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж аваргууддаа баяр хүргэж, малчдын талаар баримтлах бодлогыг сайжруулж, орон нутагтаа ая тухтай ажиллаж амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулахаар ажиллах болно гэдгээ илэрхийлэв.