Өмнөговь аймгийн хэмжээнд гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийг дэмжихээр тус аймгийн Засаг дарга Р.Сэддорж захирамж гаргажээ. Тухайлбал, Өмнөговь аймаг 2024 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан байгууллагын ажилтан, албан хаагчийн гэр бүлээ батлуулсан өдөр цалинтай чөлөө олгохыг аймгийн Засаг даргын 2024 оны А/01 дүгээр захирамжаар баталлаа.
Гэр бүлийн өдрийг гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж, хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэхийг байгууллагын ажилтан, албан хаагчдыг уриалжээ.