Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж "Нутгийн хишиг" хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж буй. Үүнийхээ хүрээнд "Нисдэг баг" зорилтыг дэвшүүлэн, амжилттай хэрэгжүүлэн ажиллажээ.
Тухайлба, орон нутгаас сонгон шалгаруулалт зарласны дагуу агаарын тээврийн "Геосан" компанитай гэрээ хийж, өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс 2024 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр хүртэл зургаан сарын хугацаанд тус төсөл хэрэгжив. Энэ хугацаанд хоёр удаа эмнэлгийн яаралтай тусламжийн нислэг хийснээс гадна нийт 45 удаагийн нислэгээр яаралтай тусламж хэрэгтэй 521 өвчтөн, өндөр настан, жирэмсэн эхчүүд, 47 бага насны хүүхэд, 33 нярай хүүхэд, 122 орон нутгийн жирийн иргэд аюулгүй амар тайван, цаг хугацааг хэмнэн хот хооронд тав тухтай зорчжээ.
2024 онд "Нисдэг баг" төсөл дахин хэрэгжих бөгөөд удахгүй сонгон шалгаруулалт зарлагдах юм.