Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн санаачлан, хэрэгжүүлж буй "Эрүүл монгол хүн", "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд спортын олон төрлөөр хичээллэх боломж, орчин нөхцөлийг нь бүрдүүлж байна. Үүний нэг нь Ширээний теннис сонирхогчид, тамирчдыг хичээллэх, бэлтгэл сургуулилт хийх клубтэй болоход нь орон нутгийн захиргааны зүгээс 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.
Шинэ заал 2024 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр нээлтээ хийсэн бөгөөд нээлтийн арга хэмжээнд Улаанбаатар хот болон орон нутгийн иргэдээс гадна, ширээний теннисний ахмад мастерууд, үе үеийн тамирчид, хүүхдүүд багачууд зэрэг 100 гаруй хүн оролцжээ.
Энэ үеэр ахмад болон өсвөр үе, насанд хүрэгчдийн дунд ширээний теннисний таван төрлөөр тэмцээн зохион байгуулжээ. Шинэ заалтай болсноор уг спортын ололт амжилтууд улам нэмэгдэх нь дамжиггүй хэмээн зохион байгуулагчид үзэж байна.