Шинэ автобуснуудыг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн өмчид бүртгэнэ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг удирдан явууллаа. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 22 чиглэлээр үүрэг даалгавар өгчээ. Тухайлбал, нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулсантай холбогдуулан орон сууцжуулах ТЭЗҮ боловсруулах, Хот, нийтийн аж ахуйн чиглэлээр худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг даалгасан. Энэ дагуу худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулжээ.
2023-12-04
Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор уртасгасан цагаар ажиллах эмч нарт урамшуулал олгоно
Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд хийсэн болон хийхээр төлөвлөсөн автобуснуудыг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн өмчид бүртгэж, аж ахуйн нэгж, компаниудаас автобусны эргэн төлөлт, ашиглалтыг тооцон авч, санд төвлөрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг өгсөн. Энэ хүрээнд Ажлын хэсэг байгуулагдаж, бэлтгэл ажлыг хангаж байна. Нарантуулын нүхэн гарцны нөлөөлөлд өртсөн цэвэр, бохир усны шугам сүлжээний асуудлыг судалж, шийдэл гаргах үүрэг өгсний дагуу гурван хувилбарыг гаргажээ. Газрыг доройтолд оруулсан, зориулалт бусаар ашигласан тохиолдолд хариуцлага тооцох аян зохион байгуулах үүрэг өгсний дагуу Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
2023-12-04
Улаанбаатар хот ЮНЕСКО-ийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд нэгдлээ
Улаанбаатар хот ЮНЕСКО-ийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд нэгдсэний батламж гардуулах ёслол өнөөдөр боллоо. Ингэснээр Улаанбаатар хот дэлхийн 355 хоттой харилцан, эсгий урлалын бүтээгдэхүүн, үндэсний хувцас, үндэсний бүжгээ сурталчлан таниулах боломж бүрдэж байна.
2023-12-02
Дэд төвүүд дэх бүтээн байгуулалтыг ашиглан гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд хотын зургаан шинэ дэд төвд хийсэн бүтээн байгуулалтуудыг танилцуулах, дэд төвүүдийн цаашдын тогтвортой хөгжлийг тодорхойлох хэлэлцүүлэг боллоо. Тодруулбал, Баянхошуу, Сэлбэ дэд төвд бий болгосон дэд бүтцийг ашиглан гэр хорооллыг орон сууцжуулах, эдийн засгийн эргэлт, бизнес болон соёлын орчин бий болгох, зөв төлөвлөлттэй суурьшлын бүс байгуулах зэрэг боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Тус үйл ажиллагаанд Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах чиг үүрэг бүхий байгууллага, төслийн нэгжүүд болон олон улсын байгууллагууд оролцов.
2023-11-30
СӨХ-ны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг оноос өмнө боловсруулна
Нийслэлийн иргэд, оршин суугчдын эрх ашгийг хамгаалах, Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үүрэг, хариуцлагыг оновчтой тогтоох зорилгоор Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахаар өнгөрсөн гуравдугаар сард Ажлын хэсэг байгуулсан.
2023-11-29
Метроны зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулж эхэллээ
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос Засгийн газрын 2023 оны арваннэгдүгээр сарын 15, 22-ны хуралдаанаар Метроны урьдчилсан тооцоолол, танилцуулгад яамдын саналыг нэгтгэн, хэлэлцүүлсэн. Үүний дүнд 2024-2028 онд багтаан Энхтайваны өргөн чөлөөг хамруулсан хөндлөн чиглэлд 17.7 км урт метро барьж байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргаад буй.
2023-11-28
Ногоон байшинд амьдрах нь зардал хэмнэнэ
Эрчим хүчний хэмнэлттэй, нарны эх үүсвэрээс дулаан, цахилгаанаа шийдсэн амины орон сууц, хорооллыг олноор барих, иргэдийн амьдралд нэвтрүүлэхийн ашиг тус, байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөөллийн талаар бид өмнөх нийтлэлүүддээ дурдсан. Тэгвэл энэ удаа өрхийн болон улсын эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөний талаар хөндлөө. Ингэхдээ эрчим хүчний хэмнэлттэй, дулаалсан болон дулааны алдагдалтай байшин, мөн гэрт амьдардаг айл өрхийн зардлыг харьцуулсан юм.
2023-11-27
Сурагчдын сэтгэл зүйг дэмжихэд НҮБ-тэй хамтарна
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланг хүлээн авч уулзан, НЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан хооронд Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
2023-11-27
Нийслэлийн ногоон бүсийн ашиглалт, хамгаалалтын журмыг шинэчлэн боловсруулна
Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Нийслэлийн ногоон бүсийн ашиглалт, хамгаалалтын журмыг шинэчлэн боловсруулах Ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Тус ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг ахалж, дэд даргаар Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван ажиллаж, бүрэлдэхүүнд нийслэл, дүүргийн холбогдох 17 газар, хэлтэс багтаж байна.
2023-11-24