Авто тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөр жилийн өмнөх үеэс 5.6 хувиар өсөөд байна. Тодруулбал, 2023 оны гуравдугаар улирлын статистикаас харахад ердийн даатгалын нийт хураамжийн 23.6 хувийг авто тээврийн хэрэгслийн даатгал бүрдүүлжээ. Харин Даатгалын хохирол үнэлэгч компаниуд нийт 31 мянга 277 хохирлыг 56.5 тэрбум төгрөгөөр үнэлсэн байна. Үүний 25 хувийг авто тээврийн хэрэгслийн даатгал эзэлжээ.
Нийт даатгалын хохирол үнэлгээний орлого 57 хувиар өсөж, гурван тэрбум төгрөгт хүрээд байна. Үүнээс авто тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөр 5.6 хувиар өсөж, 33 хувийг эзэлж байгаа юм.