Хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт эхэллээ
Шүүгчийн сонгон шалгаруулалтын бэлтгэл ажил хангагджээ. Өөрөөр хэлбэл, өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр шүүгчийн сул орон тоо нөхөх сонгон шалгаруулалт болно.
2023-01-04
ХЭҮК-ын гишүүд жагсагчдын төлөөлөлтэй уулзлаа
Өнгөрсөн 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, эрх чөлөөгөө эдлэж буй иргэдийн жагсаал, цуглаан, суултад ХЭҮК-оос ажиглалт, дүн шинжилгээ хийх замаар шаардлагатай арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэн ажиллаж байна.
2023-01-04
Соёлын салбар хүүхэд хамгааллын бодлоготой боллоо
Соёлын сайдын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/424 дүгээр тушаалаар "Соёлын салбарын хүүхэд хамгааллын бодлого", "Соёлын салбарын албан хаагчийн хүүхэд хамгааллын ёс зүйн дүрэм" батлагдлаа.
2023-01-03
Төрийн алба хаагчийн ёс зүйг төлөвшүүлэхэд гол анхаарлаа хандуулах нь
Авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүд тэргүүлэгч байх ёстой. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2022 оны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг дүгнэж, 2023 онд ажиллах үндсэн чиглэлээ тодорхойллоо.
2022-12-28
Х.Нямбаатар: Хоёр талын бэлтгэл хангасан байдлаас шалтгаалж, боомтуудаа нээнэ
БНХАУ-ын Онцгой комиссоос 2023 оны нэгдүгээр сарын 8-наас хоёр талын бэлтгэл байдал хангасан байдлаас шалтгаалж, боомтуудаа нээх нь. Шууд ирэх сарын 8-наас хилээ нээнэ гэж битгий бодоорой. Эхлээд Эрээн-Замын-Үүдийн зорчигчийн хөдөлгөөнийг нээнэ. Дараа бусад боомтоо шат дараатай нээнэ. Монгол Улс 14 боомтоор хөрштэйгээ харилцдаг. Одоо 13 боомтоор бараа солилцдог. Сая Хавирга Архашаатын боомтыг нээхээр бэлтгэлээ хангахаар ярьсан. Агаарын боомтыг мөн дурдагдсан хугацаанд нээхээр төлөвлөж байна.
2022-12-27