Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээний боомтыг энэ сарын 8-наас нээхээр болсон билээ. Үүнтэй холбоотойгоор адаад харилцааны яамнаас өчигдөр мэдээлэл хийв. Урд хөршид хөл хориогоо сулруулснаас дэн цар тахлын тархалт эрс ихэссэн. Ийм нөхцөлд хилийн боомтын зорчигч тээврийн урсгалыг нээхдээ халдвар хамгааллын дэглэм хэрхэн баримтлах талаар дээрх яамнаас “БНХАУ-аас ирэх хүмүүст зориулсан тусгай журам байхгүй. Бусад улсын иргэдийг хүлээн авч байгаагийн адил эрүүл мэндийн асуумж бөглүүлээд нэвтрүүлнэ. Монгол Улс цар тахлын эсрэг дэглэмээ бүрэн цуцалж, гадаадын иргэдийг чөлөөтэй үлээн авч байгаа. Тэр жишгээ л дагна. БНХАУ-д очоод ирсэн монгол иргэдийг ч ний адил асуумж бөглүүлээд эвтрүүлэх юм” хэмээн мэдээлэв. ХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Р.Алтангэрэл “Замын-Үүд-Эрээний авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ сарын 8-ны 08.00 цагт нээнэ. БНХАУ руу зорчих иргэд 48 цагийн өмнө PCR шинжилгээ өгсөн байх ёстой. УАЗ- 469” машиныг хилийн боомт хооронд явуулахгүй гэдгийг БНХАУ-ын талаас мэдэгдсэн” гэв.
Бэлтгэсэн М.Оч