Шүүхийн захиргааны байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх төрийн албаны тусгай шалгалт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэллээ.
Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлөөс зарласан шүүхийн захиргааны байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын 93 сул орон тоог нөхөхөөр шаардлага хангасан 108 иргэн өрсөлдөж байна.
Төрийн албаны тусгай шалгалтад нийслэлээс 74 иргэн, орон нутгаас 34 иргэн танхимаар болон цахимаар оролцож байгаа юм.