Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар мэдээлэх үүрэг хүлээсэн зохицуулалттай салбарын этгээдүүдийн эрсдэлийг үнэлж, дүн шинжилгээ хийх, газар дээрх хяналт шалгалтын цар хүрээг тогтоох зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх эрсдэлийн үнэлгээний асуулга”-ыг цахим хэлбэрээр хагас, бүтэн жилээр авч буй. Тус хорооноос аливаа үйлчилгээ авахад мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээний дүгнэлт гаргадаг аж. Дээрх асуулгыг ирүүлээгүй бол аливаа зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл болдог бөгөөд үүнийг нөхөж ирүүлэх боломжгүй буюу хүлээн авах хугацааг дахин сунгахгүйг сануулжээ. Иймээс мэдээлэх үүрэгтэй этгээдүүд 2022 оны жилийн эцсийн асуулгыг энэ сарын 20-ны дотор үнэн зөв, гүйцэд бөглөж ирүүлэх шаардлагатайг тэмдэглэв.
Бэлтгэсэн Ц.Ундрал