“Гурил, махны үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 174 дүгээр тогтоолын дагуу Улаанбаатарын иргэдийн 2023 оны хавар, зуны улирлын хүнсний хэрэгцээнд зориулж 8000 тонн нөөцийн мах бэлтгэж буйг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Мах бэлтгэлийн санхүүжилтэд тус яам болон Монголбанк хамтран ХААН, Худалдаа, хөгжлийн банкаар дамжуулан 53.3 тэрбум төгрөгийг 12 аж ахуйн нэгжид олгожээ. Өдгөө мах бэлтгэлийн явц хэвийн үргэлжилж буй бөгөөд ирэх дөрөвдүгээр сараас худалдаанд гаргахаар төлөвлөсөн аж. Ташрамд дурдахад, 2021 онд 9000, өнгөрсөн жил 12 000 орчим тонн мах нөөцлөн, борлуулж байв.