Авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүд тэргүүлэгч байх ёстой. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2022 оны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг дүгнэж, 2023 онд ажиллах үндсэн чиглэлээ тодорхойллоо.
Төрийн алба хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлж, авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх ажилд цахим шилжилт хийх, эрх зүйн бус их, дээд сургуулийн оюутан, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сурагчид чиглэсэн эрх зүйн албан бус сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх үндсэн чиг үүргийг гардан хэрэгжүүлдэг хамтарсан багуудад дэмжлэг үзүүлэх нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2023 оны тэргүүлэх чиглэл болохыг тодорхойллоо.