Манай улсын нийт хүн амын 38.8 хувь нь буюу 1 360 055 нь 0-18 насны хүүхэд. Эцэг, эх, асран хамгаалагч нарын амьжиргааны түвшнээс хамааран гурван хүүхэд тутмын нэг нь ядууралд олон янзаар өртөж буй гэсэн судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ. Үүнээс үүдэлтэйгээр 58 000 хүүхэд аюултай хөдөлмөр эрхэлсээр байна. Хүүхдүүдийн нийгмийн зарим судалгааг хүргэе.
- Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн 0-5 насныхан хоол, хүнс, орон байр гэхчлэн дөрвөн зүйлээр гачигдаж байна.
- 5-14 насныхны 36.5, 15-17 насны хүүхдүүдийн 30.1 хувь нь ядуурлын шугамаас доогуур амьдардаг.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо 12 000.
- Асрамж, халамжийн төвд 974 хүүхэд амьдарч буй.
- 50 519 хүүхэд талоноор хоол, хүнсээ залгуулдаг гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
О.ОРГИЛОХ