Санал худалдаж авах бүх хэлбэрийг хориглохоор хөтөлбөр батлав
УИХ өнгөрсөн баасан гарагт Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлав. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар “Энэ хөтөлбөрт 11 зорилго дэвшүүллээ. Ингэснээр намын санхүүжилт, үйл ажиллагааны ил тод байдлыг хангах замаар улс төрийн хүрээнд авлигатай тэмцэх манлайлал, ил тод байдлыг сайжруулна. Олон нийтийн итгэлийг хүлээсэн, авлигаас ангид, ёс зүйт нийтийн албыг бэхжүүлэх зорилгыг ойрын хугацаанд хэрэгжүүлнэ” хэмээн онцолсон юм.
2023-07-03
УИХ эмийн үнийн өсөлтийн шалтгааныг шалгах нь
Эрүүл мэндийн яам болон Азийн хөгжлийн банкны санаачилгаар 2017 онд “Монгол Улсын эмийн үнэ, хүртээмж, худалдан авах боломж, үнэ бүрдлийн судалгаа”-г ДЭМБ, Олон улсын эрүүл мэндийн үйл ажиллагааны байгууллагын стандарт, аргачлалын дагуу гүйцэтгэсэн байдаг. Судалгааны үр дүнд монголчууд хамгийн хямдыг нь хэрэглэдэг төдийгүй ерөнхий нэршлийн эмийн хүртээмж хангалтгүй байгаа нь тогтоогдсон билээ. Дээрх гишүүд эдгээр асуудлыг мөн нарийвчлан судлах шаардлагатай гэж үзэж буй.
2023-07-03
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
2023-06-28
Соёлын бүтээлч үйлдвэрлэлээс 481.4 тэрбум төгрөгийн орлого олжээ
Уул уурхайн салбараас голлон хамаарсан эдийн засагтай манай улсын хувьд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлснээр монгол өв соёлоо дэлхийд сурталчлахаас гадна том зах зээлээс “мөнгө босгох” боломжтой гэж үзсэн байна. Өрсөлдөх чадвартай, олон тулгуурт, тогтвортой эдийн засагтай байхын тулд тус салбарыг тусгайлан дэмжих нь зөв хэмээн үзэж уг хуулийн төслийг боловсруулжээ. Ийм замаар эдийн засгаа дэмжиж, улс орноо сурталчлах зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлэх юм.
2023-06-23
ВИДЕО: УИХ-ын гишүүн Г.Дамдинням уучлал гуйлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан боллоо. Хуралдаанаар англи хэлний хичээлийг хөтөлбөрт оруулах уу, хуульчилж заах уу гэдэг дээр санал хураасан юм. Энэ үеэр Г.Дамдинням гишүүн уучлал гуйлаа.
2023-06-22
“Нүүрсний” гэх тодотголтой ажлын хэсэг байгуулав
Энэ тухай УИХ дахь олонхын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Х.Нямбаатар сайдын ахалсан ажлын хэсэг сонсгол хийхгүй. Зөвхөн “нүүрсний” гэх асуудлаар сонсгол хийхэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Харин Г.Ганболд даргатай түр хороо сонсголоо хийнэ” хэмээн тодотгосон юм.
2023-06-20