“Нүүрсний” гэх хэрэгтэй холбоотойгоор парламентын хяналтын сонсгол зохион байгуулахад бэлтгэх, санал, дүгнэлт гаргах үүрэгтэй ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулжээ. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж, бүрэлдэхүүнд нь Хилийн боомтуудын асуудлаарх хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр, гишүүн С.Ганбаатар, Т.Доржханд нарыг багтаасан байна. Энэ тухай УИХ дахь олонхын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Х.Нямбаатар сайдын ахалсан ажлын хэсэг сонсгол хийхгүй. Зөвхөн “нүүрсний” гэх асуудлаар сонсгол хийхэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Харин Г.Ганболд даргатай түр хороо сонсголоо хийнэ” хэмээн тодотгосон юм.
Бэлтгэсэн: Б.Уран