Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар парламент хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг зохион байгуулах талаар тохиролцлоо. Тус хуралдааныг Улаанбаатар хотод ирэх наймдугаар сард хуралдуулахаар болж, бэлтгэл ажлыг хангуулахаар хоёр талын холбогдох албан тушаалтнуудад даалгасан байна.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар “Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын хамтын ажиллагааны комиссын үйл ажиллагааны зохицуулалтын тухай” баримт бичигт гарын үсэг зуржээ. Ингэснээр хоёр орны парламентын хамтарсан комисс байгуулагдсан юм.