Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Тус төсөлд дараах 10 зохицуулалтыг тусгажээ. Үүнд:
- Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хориглосон, хязгаарласан зарим зохицуулалтыг арилгасан
- Хөрөнгө оруулагчдад үзүүлэх баталгааг олон улсын сайн туршлагад нийцүүлэн сайжруулсан
- Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах зөвлөл буюу гомдол шийдвэрлэх тогтолцоо бүрдүүлж, хэрхэн шийдвэрлэх талаар нарийвчлах
- Хөрөнгө оруулалтын маргааныг олон улсын арбитрын журмаар шийдвэрлүүлэх эрхийг баталгаажуулсан
- Хөрөнгө оруулалтыг хамгаалах, дэмжих үүргийг төрийн бүх байгууллагын чиг үүрэг болгон тодорхойлсон
- Татварын ялгамжтай болон ойлгомжгүй байдлыг арилгах зорилгоор урамшууллыг татварын хуулиар зохицуулах өөрчлөлт оруулан, суутгах татварын хувь, хэмжээг ижил тэгш болгох
- Төрөөс хийх төлөвлөгөөт хяналт, шалгалтын давхардлыг арилгах
- Виз, оршин суух зөвшөөрөл авах үйл явцыг хялбаршуулж, хөрөнгө оруулагчид давхар ачаалал үүсгэх зохицуулалтыг бууруулсан
- Тогтворжуулах гэрчилгээ олгох шалгуурыг хялбаршуулж, цахимаар олгох нөхцөл бүрдүүлсэн
- Газар ашиглах харилцаатай холбоотой хуулийн хийдэлтэй зохицуулалтыг Газрын тухай хуультай нийцүүлэн боловсруулжээ.