Монгол, Австралийн харилцааг “Иж бүрэн түншлэл”-д хүргэхээр зорьж байна
Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, хөдөө аж ахуй зэрэг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарыг хамран Өргөтгөсөн түншлэлийн хүрээнд идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байлаа. Мөн Монгол, Австралийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхт ойг талууд ёслол төгөлдөр тэмдэглэснийг дурдаж, иргэд хоорондын харилцаа өргөжин бэхжиж буйг тэмдэглэв.
2024-04-10
15,3 км нүхэн гарц бүхий авто зам барина
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэл нүхэн гарц бүхий автозам, гүүр, гүүрэн байгууламжийг барьж байгуулах асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах, нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллах үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар холбогдох сайд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.
2024-04-03
Хууль тогтоомж зөрчиж газар олгох байдлыг таслан зогсооно
Улсын хэмжээнд 2024 онд иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар болон төрийн байгууллагад эзэмшүүлэх, аж ахуйн зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, Улсын тусгай хамгаалалттай газарт ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг тус тус баталлаа.
2024-04-03
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Нийгэм авлигыг үл тэвчих сэтгэл зүйтэй болсон нь гол үр дүн
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэгт оролцож, Соёлын гавьяат зүтгэлсэн, сэтгүүлч Б.Ганчимэгт өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа талаар, авлигажсан тогтолцоо үүсэхэд хүрсэн хөшигний арын үйл явцаас ч ярив. Уг ярилцлагаас онцлох эшлэлүүдийг нь тоймлон хүргэж байна.
2024-04-01
“Хөх толботон” маршрут нээх санаачилга дэвшүүлэв
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д ажлын айлчлал хийж, Сөүл хотод болсон “Go Mongo¬lia” аялал жуулчлалын үндэсний брэндийн арга хэмжээний нээлтэд оролцлоо. Өнгөрсөн оны хоёрдугаар сард тэрбээр тус улсад албан ёсны айлчлал хийхдээ “Монголд зочлох жил”-ийн нээлтийг “Welcome to Mongolia” арга хэмжээгээр эхлүүлж байсан юм. Засгийн газрын тэргүүн “2023 онд Монгол Улсын эдийн засаг найман хувиар өсөж, ДНБ-ий хэмжээ хоёр дахин тэлсэн. Энэ нь зөвхөн уул уурхайн биш, аялал жуулчлалын салбарын өсөлт байсан юм
2024-04-01
“Эдийн засгийн өсөлтийг зургаагаас дээш хувьд барих бодлого баримтална”
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд тухайн төсвийн жилийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлийн төлөв байдал, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн төсөөлөлд суурилсан бодлогын баримт бичгийг “дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл” хэмээн тодорхойлсон байдаг. Төсвийн тухай хуульд өнгөрсөн оны долоодугаар сард нэмэлт оруулахдаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулахад олон нийтээс санал авахаар заасан юм. Эл хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулав. Үүнд Эдийн засаг, хөгжлийн яамны удирдлагууд, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Сангийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөл оролцон, макро эдийн засгийн төлөв байдал, баримтлах бодлого, дунд хугацааны төсвийн төлөвлөлт, өрийн удирдлагын стратегийн талаар мэдээлэв.
2024-04-01
Малчдын зээлийг батлан даах хуулийн төслийг өргөн барих нь
Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл, түүнийг дагалдуулж боловсруулсан хууль, тогтоомжийн төслийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Д.Амарбаясгалан Засгийн газрын өчигдрийн хуралдаанд танилцуулсан байна. Төсөлд мал аж ахуйн салбар байгаль, цаг уурын хүндрэлийг эрсдэл багатайгаар даван туулах арга хэмжээг тодорхойлж, харилцан хамтрах, хоршоолох санаачилгыг дэмжин малын гаралтай бүтээгдэхүүний үнэ цэн, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн зохицуулалтыг тусгажээ.
2024-03-28
НҮБ-аас зам тээврийн ослоос сэргийлэх аяныг өргөн хүрээнд зохион байгуулна
Тусгай элч Жан Тодт авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөөх НҮБ-ын аяныг Монгол Улсад зохион байгуулахаар хүрэлцэн ирснээ танилцуулж, дэлхийн алдартнуудыг оролцуулсан замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм журмыг сурталчлан таниулах самбарыг 80 гаруй улсын 1000 орчим хотод байршуулахаар төлөвлөж байгааг дурдлаа. Тус аян нь 2030 он гэхэд зам тээврийн ослоос үүдэлтэй хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилготой ажээ.
2024-03-28
Канад Улс хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болов
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сандра Шуфаниг өчигдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Элчин сайд Сандра Шуфани Монгол орны нийт нутаг дэвсгэрт хаваржилт хүндэрч байгаа тул зудын гамшгийг даван туулахад зориулан тус улсын Засгийн газраас 215 мянган канад долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсныг мэдэгдэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 онд тохиосон Монгол, Канад Улсын хооронд дипломат харилцааны 50 жилийн ойгоор харилцааны түвшинг шат ахиулж, иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэсэнд баяртай буйгаа илэрхийлсэн юм
2024-03-26