УИХ-ын энэ удаагийн ээлжит сонгуулийг зохион байгуулахад 32 тэрбум төгрөг зарцуулахаар төс өвлөсөн. Гэвч энэ нь хүрэлцэхгүй байгаа тул шаардагдах нэмэлт зардлыг гаргуулах чиглэлийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Засгийн газарт хүргүүлж буй аж. Уг санхүүжилтийг шийдсэнээр Монгол Улсаас хилийн чанадад ажиллаж буй дипломат төл өөлөгчийн газрын программ хангамжийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим мэдээллийн сан дахь сонгогчийн бүртгэлийн нэгдсэн санд бүрэн холбох гэнэ. Тодруулбал, дипломат төл өөлөгчийн газруудад VPN сүлжээ нэвтрүүлэхэд 470.3 сая төгрөг шаардлагатай.
Мөн сонгуулийн тойргийг бүсчлэн байгуулсантай холбоотойгоор саналын хуудасны хэмжээ томорч, хэвлэлтийн зардал өсөхөөр буй аж. Улмаар уг хуудсанд тэмдэглэх нэр дэвшигчийн тоо нэмэгдсэн тул сонгуулийн ажиллагааг хэвийн явуулах, сонгогчдод хүндрэл учруулахгүй байх үүднээс санал авах байр, бүхээгийг нэмж, хүртээмжийг сайжруулахад төс өвлөсөн мөнгө нь хүрэлцэхээргүй байна. Үүнээс гадна сонгуулийн хороодод төрийн захиргааны болон үйлчилгээний 25 951 албан хаагч ажиллахаар тооцжээ. Тэдэнд олгох урамшууллын дүн бас өсөх бололтой. Учир нь, Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар сонгуулийн үеэр ажилласан төрийн албан хаагчдад олгодог урамшууллаас шимтгэл авахаар болсон тул Сонгуулийн ерөнхий хорооныхны тооцсонд зөрүү гарч байгаа аж. Ер нь сонгуулийн төв байгууллагын зүгээс нийтдээ 39 тэрбум орчим төгрөгөөр УИХ-ын сонгуулийг зохион байгуулах боломжтой гэж үзэж буй юм байна. Уг нь тэд эл саналаа улсын төсвийг хэлэлцэх үеэр УИХ-д уламжилсан ч хасаад, 32 тэрбумыг баталсан юм.