Гадаадынханд ээлтэй “Дорнын Парис”
Шанхай (Дорнын Парис) өртөг өндөртэй хот. Гэсэн ч эл газарт суурьших, хөрөнгө оруулах сонирхол гадаадынханд их. Шанхай ч тэднийг алгаа тосон найрсгаар угтаж авдаг ажээ. Тус хотын Гүбэй дүүрэгт Гадаад иргэний эрх ашгийг хамгаалах төв жилийн 365 хоног амралтгүй ажилладаг. Ерөнхийдөө Гүбэй дүүрэгт гадаадынхан олноор оршин суудаг, амьдардаг хорооллууд зонхилдог, арилжааны цөм газар гэж ойлгож болно. Бусад улс орноос гадна Хятадын өөр муж, хотуудаас ирсэн гийчдийг ч Гүбэй найрсгаар угтан авдаг. Шанхайд оршин суух зөвшөөрлөөс авхуулаад аль дүүрэгт, хэр хэмжээний өртөгтэй байрууд байгаа, худалдаж авбал, эсвэл түрээсэлсэн тохиолдол ямар хэмжээний төлбөр төлөх зэрэг зөвлөгөө, мэдээллийг дээрх төвийнхөн иргэдэд өгдөг аж. Мөн бизнес эрхлэх бол хаана орон зай, хамтрагч байгаа талаар мэдээлж, татварын бодлого, хилээр нэвтрэхэд бүрдүүлэх материал зэргээр зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг юм билээ.
2023-07-24
Шинэ зууны шилдэг хот Шанхай
Шанхай 100 жилийн өмнө загасны аж ахуй, даавууны үйлдвэрлэл явуулдаг тосгон, Английн колони хот байсан түүх бий. Гэхдээ өнөөдөр Хятадын хамгийн том төдийгүй дэлхийд хүн амын тоогоор тэргүүлдэг хот болсныг бөмбөрцөг даяар мэдэхгүй хүн үгүй. Цаашид ч дэлхийн шилдэг хот “өргөмжлөл”-ийг нь тогтмол “зүүлгэх” зорилтыг БНХАУ дэвшүүлжээ. Тус улсын дарга Си Зиньпин улсаа ядуурлаас гаргах зорилтдоо 2021 онд хүрсэн. Тэгвэл өдгөө муж, хотуудаа нэгэн зэрэг тохижуулах ажилд ханцуй шамлан орж, бүтээн байгуулалт ид өрнүүлж байна. Эл бүтээн байгуулалттай хоёр орны сэтгүүлчид наадмын өмнөхөн танилцаж, хятад мөрөөдөл биеллээ хэдийн олсныг үзэж сонирхсон юм. Тодорхой хэлбэл, БНХАУ, ӨМӨЗО-ы 20, Монголын 30 сэтгүүлч Шанхай, Сүжөү, Нантунь, Чидүн, Нанжин хотоор аялж, нөхөрлөн, олон сайхан дурсамж хамтдаа бүтээлээ.
2023-07-20
Гадаадын хөрөнгө оруулагчдад найр тавьсан Монгол
“Дэлхийн экспортыг дэмжих чуулган”-ыг Монголд анх удаа хийж, “Монгол эдийн засгийн форум-2023”-ыг наадмын өмнө зохион байгуулахдаа хөрөнгө оруулагчдад найр тавьж байгаагаа албан ёсоор зарлалаа.
2023-07-20
Жуулчлалын оргил үед үйлчилгээний байгууллагуудынхаа ус, цахилгааныг хязгаарласаар байхуу
Манай улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгож, аялал жуулчлалыг дэмжихээ зарлаад буй. 2023 онд гадаадаас нэг сая аялагч хүлээж авах зорилт дэвшүүлсний тал хувийг нь жуулчлалын улиралд буюу 6-8 дугаар сард “авчрахаар” тооцоолсон юм. Яг энэ цаг хугацаа бол аялал жуулчлалынхны хувьд оргил ачааллын, жилийн хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, орлого олдог гол үе нь билээ. Гэтэл хэрэглэгчдийг цахилгаан, ус, дулаанаар хангадаг байгууллагууд урсгал засвар нэрээр энд тэндгүй хязгаарлалт хийж, зочлох үйлчилгээний газруудын тогтвортой үйл ажиллагаа явуулах, аялагчдад тав тухтай үйлчилгээ үзүүлэх боломжийг хааж буйд салбарын бизнес эрхлэгчид бухимдах болов.
2023-07-18
Шиврээ бороотой, шинэ арслантай наадам
Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадам дурсамж дүүрэн боллоо. Сурын харваа эхэлсэн, хязаалан, шүдлэн насны морьдын уралдаан болсон 10-нд үүлэрхэг байсан бол маргааш нь өдрийн хугас бороо оров. Харин 12-нд нартай, уяачдын наадамтай 13-нд мөн бороотой таарлаа. Монгол наадмын нээлтийн ёслол ямар болсноор тухайн баяр цэнгэлийг дүгнэх болсон нь бараг л уламжлал. Энэ жилийн үндэсний их баяр наадмыг “Эв мөнхийн тусгаар Монгол” нэрийн дор зохион байгуулсан юм. Уламжлалт “Дээлтэй монгол” арга хэмжээ, Төрийн хүндэтгэлийн концертын аль аль нь наадамчин олны сэтгэлд хүрсэн. Төрийн хүндэтгэлийн концертын ерөнхий найруулагч, Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Эх орон” нэрийн дор, 21 аймгаа ямар нэг төрлийн уран бүтээлээр төлөөлүүлэн танилцуулах байдлаар зохиомжилсон нь сонирхолтой байлаа.
2023-07-17
Дайны хажуугаар дажин гэгчээр онцгойгийнхон “Playtime-2023”-ын хамгаалалтад 24 цагаар гарах гэнэ
Тус наадмын зохион байгуулагчдын мэдээлснээр эл хөгжмийн наадамд бүх насны хүмүүс орох боломжтой. Тухайлбал, 16 наснаас доош байвал заавал харгалзах хүнтэй нэвтэрнэ. Харгалзах хүнтэй 12 ба түүнээс доош насны хүүхэд үнэ төлбөргүй нэвтэрнэ хэмээж буй. Гэтэл үер усанд живсэн, хөл алдсан, машинтайгаа голд суусан гээд дуудлага, мэдээлэл тасрахгүй байна. Тиймээс дахин анхааруулъя. Энэ удаад, энэ өдрүүдэд “Playtime-2023” хөгжмийн наадамд очихгүй байя.
2023-07-06
Баярхах дон
...Түүхэн ойн баярын утга учир нь угтаа тухайн нутаг орны хүмүүс ямар замыг туулж, өнөө цаг, одоогийн хөгжил дэвшилд хүрснийг алдаршуулан сурталчилж, үнэлж дүгнэн, өв соёл, үүх түүхээ дэлгэрүүлэн түгээхэд оршдог. Харамсалтай нь, манайхан иргэдийг бэл бэнчингээр нь өрсөлдүүлж, хандив мөнгө цуглуулан, 2-3 өдөр хавтгай найрладаг уламжлал бий болгоод удав...
2023-07-05
Гадаад валютын нөөц эрс буурч, инфляц 17 орчим хувьд хүрчээ
Дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн хурцадмал байдал, Хятадад тогтоосон хөл хорио, улс орнуудын Төв банкуудын хэрэгжүүлсэн мөнгөний хатуу бодлого зэрэг нь 2022 онд инфляц, төлбөрийн алдагдлаар илэрхийлэгдэн манай улсын эдийн засагт томоохон сорилтыг үүсгэжээ.
2023-07-04
Хүүхдээ хамгаалж чаддаггүй Монгол
Хүүхдийг зүй бус хандлага, дарамт, мөлжлөг, үл хайхрах , ялгаварлан гадуурхал, дээрэлхэлт хүчир хийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгод нийцүүлэх,
2023-06-28
Нүхэн жорлонгоосоо салаагүй байж 100 жилийн ойгоо тэмдэглэх нь гутамшиг
Эл ажлыг гүйцэтгэх 100 тэрбум төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” гаргаж буй. Харин дээрх ажлын хэрэгжилт туйлын хангалтгүй байгаа аж. МАН-ын бүлэг саяхан хуралдах үеэрээ хөдөөгийн сургууль, цэцэрлэг, дотуур байруудыг орчин үеийн боловсон ариун цэврийн байгууламжтай болгох ажил удааширсныг онцолж, хэрэгжүүлэгч БШУЯ-ыг урагшгүйгээр дуудсан нь үүнийг нотолно.
2023-06-08
“Цоба” ХХК-иас болж “Хадат вилла-3” хотхоны оршин суугчид дахин хохирч мэдэх нь
Шүүх, цагдаагийн байгууллагад хандах нөхцөл үүслээ. Уг нь эдний төслүүдээс хөрөнгө оруулалт хамгийн сайтай нь “Хадат вилла-3” шүү дээ. Харамсалтай нь, нийтийн эзэмшлийн гудамж, талбай, дэд бүтцээс эхлээд олон зүйлийг шийдэлгүй орхисон. Айлууд хувиасаа зардал гаргаж, ойр орчмоо тохижуулж байна. Зөвхөн өөрсдийнхөө алхах замыг засаж байна гэсэн үг. Бусад хэсэг нь тохижилтгүй, мод, чулуу хөглөрсөн байдалтай. Ямар олиг байх вэ дээ” хэмээн толгой сэгсрэн ярьсан юм.
2023-06-08
Дэлхийн хамгийн том 10 медиа компани
Медиа салбарын нөлөө бүхий хүн болох Руперт Мердок “Дэлхий маш хурдацтай өөрчлөгдөж байна. Том нь жижгээ дийлдэг цаг өнгөрлөө. Харин хурдан нь удааныг давдаг эрин үе эхэлсэн” гэж хэлэв. Технологи болон хэрэглээнээс үүдэн олон улсын медиа зах зээл маш хурдацтай өөрчлөгдөж байна. Тэнд олон задарсан юм уу, маш олон тоглогч байгаа мэт харагдавч цөөхөн гигант компанийн дунд өрсөлдөөн өрнөж байна. Тэгвэл дэлхийн медиа зах зээлд бидний хэрэглэж буй кино, мэдээ, энтертайнментийг хүргэдэг хамгийн том ямар компаниуд байдгийг харцгаая.
2023-06-02
Хүнд нөхцөлд ажилладаг ховор донор зурагчин
Түүнтэй спортын тэмцээн уралдаан, донорын өдөрлөг дээр байнга шахам таардаг болсноос хойш 20 шахам жил өнгөрчээ. Гэрэл зурагт үнэнхүү дуртай тэрбээр манай спортын гэрэл зургийн томоохон төлөөлөгчдийн нэг.
Цалингийн зээл д хамгийн сүүлийн үеийн үнэтэй камер, дуран болгоныг авдаг “үрэлгэн” хүн. Тэгсэн атлаа хөл дүүжлэх унаагүй. Авсан зургаа хүмүүст, тамирчдад зүгээр л хуулаад, эсвэл угаалгаад бэлэглэчихдэг гар султай нөхөр. Б.Наранзултай саяхан уулзаж тухтайхан хууч хөөрлөө.
2023-05-31
Өдөр тутмын сонин төрийн байгууллагын хэвлэлийн алба биш
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг 1998 оны наймдугаар сарын 28-нд УИХ батлан, өнөөдөр хүртэл мөрдөгдөж буй. Сэтгүүл зүй, тэр тусмаа өдөр тутмын сонин дээдлэх ёс зүйтэй, мөрдөх хуультай, дагах зарчимтай, биелүүлэх үүрэгтэй. Мэдээлэл олж авах, түгээх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эх сурвалжаа нууцлах гээд эрх ч бас бий, бий. Сэтгүүл зүйн зарчим нь бодит үнэнд аль болох ойртуулах, нийцүүлэх, шуурхай хүртээмжтэй байх, ил тод, олон ургалч үзлийг эрхэмлэх гэх мэт.
2023-05-22
Дүүжин тээврийн үлгэр дахин “амилав”
Дүүжин тээврийн эхний шугамын ажлыг энэ хавраас эхлүүлж, ирэх онд багтаан ашиглалтад оруулах сураг чимээ дуулдаж эхлэхтэй зэрэгцээд төслийн пиар,
2023-05-12