Үндэсний статистикийн хорооноос 2024 оны эхний дөрвөн сард 234.3 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийгдэж, 617.4 сая ширхэг үнэт цаас эргэлтэд орсон талаар мэдээлэв. Ингэснээр дээрх арилжааны үнийн дүн өмнөх оны мөн үеэс 94.5 хувиар, үнэт цаасны тоо ширхэг 21.9 хувиар өслөө. Гэхдээ зөвхөн дөрөвдүгээр сарын статистикаас харахад 46.3 тэрбум төгрөгийн арилжаа хийгджээ. Энэ нь өмнөх сараас 79 орчим хувиар буурсан дүн юм. Тайлант хугацаанд хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 11.1 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 66.9 хувиар нэмэгдлээ.