УИХ-ын гишүүдийн ажлын хэсгүүдэд оюутнуудыг ажиллуулж, цалинтай дадлагажуулах “Нээлттэй парламент-дадлагажих хөтөлбөр”-ийн бүртгэл эхэллээ. Энэхүү хөтөлбөрт их сургуулийн гурав болон түүнээс дээш дамжааны оюутнууд оролцох боломжтой. Мэргэжлийн чиглэл харгалзахгүйгээр 100 оюутныг шалгаруулж, дээрх хөтөлбөрт хамруулах юм байна. Ингэснээр оюутнууд хууль тогтоох үйл явцтай биечлэн танилцаж, ялангуяа Үндсэн хуулийн талаар ойлголттой болох нь. Мөн төрийн байгууллагуудын чиг үүрэгтэй танилцах, онол, практикийн мэдлэгээ дээшлүүлэх, үе тэнгийн оюутан залуустай холбоо тогтоох гээд олон давуу талтай гэнэ. Хөтөлбөрийн бүртгэл энэ сарын 13 хүртэл үргэлжилнэ. Шалгарсан оюутнууд ирэх сарын 25 хүртэл дадлагажина. Энэхүү үйл ажиллагааны онцлог нь залуус УИХ-ын гишүүдийн ажилтай танилцаж, тэднээс зөвлөгөө авах аж. Тэдэнд Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн, П.Сайнзориг, Н.Учрал, М.Ганхүлэг, Э.Батшугар, Э.Болормаа, Н.Алтаншагай, М.Сарнай нарын 20 гишүүн зөвлөнө.
А.Үүл