Зэсийн хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг БНХАУ-ын аж үйлдвэрлэл таван сар дараалан багассанаас шалтгаалж эл таваарын үнэ хямдарсныг “Reuters” уламжиллаа. Тухайлбал, Лондоны металлын биржид гурван сарын дараа нийлүүлэх шаргал металлын ханш 0.5 хувиар доошлон, тонн нь 8461 ам.доллартой тэнцсэн юм.
“БНХАУ-ын л хөдлөх, дэд бүтцийн салбарын зэсийн эрэлт багасахыг үгүйсгэхгүй. Тус улс сэргээгдэх эрчим хүчний салбарыг дэмжих хандлагатай буй ч металлуудын эрэлт нэмэгдэхэд тийм ч их нөлөөлөхгүй байж мэднэ” хэмээн “Liberum” хөрөнгө оруулалтын банкны шинжээч Том Прайс өгүүлжээ. Өмнөд хөрш эдийн засгийн өсөлтийн зорилт, үүнтэй холбоотой ямар бодлого баримтлахаа энэ долоо хоногт зарлах буй нь шинжээчдийн анхаарлыг татаж байгаа юм. Тонн зэсийн спот ханш өнгөрсөн баасан гарагт 8393.6 “ногоон”-той тэнцэж байлаа.