Зүүн болон төвийн аймгийн малчид ямаагаа самнах ажил ид өрнөж байна. Харин баруун бүсийнхэн энэ ажлаа эхлэхээр зэхэж байгаа гэнэ. Орон нутгийн иргэдийн мэдээлснээр нэг кг ноолуурын үнэ хамгийн багадаа 150, ихдээ185 мянга гаруй төгрөгийн үнэтэй буй аж. Ноолуур авч байгаа иргэдтэй холбогдон үнийн мэдээллийг лавлахад Хэнтийд 170, Дорнодод 185, Дундговьд 155, Хөвсгөл аймагт 160 мянган төгрөгийн үнэтэй байгааг хэлсэн юм. Мөн нэг ямаа самнуулах үнэ 8-10 мянган төгрөг болжээ. Энэ сарын 10-ны байдлаар нэг кг ноолуурын үнэ зүүн аймагт 170-185 мянган төгрөг байж. Баруун бүсэд 160-170, төвийнхөд 155-160, говьд 150 мянган төгрөгийн үнэтэй байв.
Бэлтгэсэн А.Дөлгөөн