Төгрөгийн хадгаламж 2024 оны хоёрдугаар сарын эцэст 17.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 457.8 (2.7%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 4.6 (35.8%) их наяд төгрөгөөр өсжээ. Төгрөгийн хадгаламжийн 14.9 (84. 9%) их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 2.6 (15.1%) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж юм.
Валютын хадгаламж 4.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 56.2 (1.1%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 901.4 (15.6%) тэрбум төгрөгөөр буурчээ.
Эх сурвалж: ҮСХ