"Дээлтэй Монгол наадам" энэ сарын 9-нд болно
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёлын яам, Монголын Аялал жуулчлалын холбоо, “Монгол костюмс” төвтэй хамтран “Дээлтэй Монгол наадам”-ыг 7-р сарын 9-ний өдрийн 11 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд 17 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.
2023-07-07
Шатар Монголоос үүсэлтэйг нотлох баримтууд
Монгол, Франц улсын археологичдын хамтарсан экспедицийнхэн 2003 онд Архангай аймгийн Хайрхан сумын нутаг Гол мод хэмээх газарт Хүннүгийн үеийн оршуулгын булшийг малтан судлах явцдаа 17 метрийн гүнээс ховор үнэт зүйлс олсон байдаг. Олдворын дунд шатрын хөлөгтэй төстэй, 1-1.5 мм гүнзгийлэн ухсан дөрвөлжин нүднүүдтэй, тал нь ялзарч муудсан хавтгай нимгэн мод, гурван ширхэг дугариг чулуун тэмдэг (хасаа) байжээ. Эдгээр олдворыг өдгөө Геологи, археологичдын музейд хадгалж буй.
2023-07-06
Драмын театрын барилгын засварыг наадмын дараа эхлүүлэхээр төлөвлөжээ
Театрын удирдлагаас үүний талаар тодруулахад “Тийм ээ. Манайхан амарна. ҮУИТ-ынхан бол жуулчдад зориулсан тоглолтоо ДБЭТ-т үргэлжлүүлэх юм” гэв. Үзэгчид, гадаадын жуулчид язгуур урлагийн тоглолт илүүтэй сонирхож буй тул ийнхүү “Тамгагүй төр”-ийг “хураах”- аар шийдсэн бололтой.
2023-07-04
“Монголын нэг өдөр-соёлын отог” асруудаар аялаарай
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар Тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд Монголчуудын өв соёл, ардын урлагийг сурталчлах зорилготой “Соёлын наадам”-ыг долдугаар сарын 11, 12-ны өдөр, уяачдын наадмыг долдугаар сарын 13-ны өдөр Хүй долоон худгийн “Монгол наадам” цогцолборт зохион байгуулна.
2023-07-04
Наадмын суудал хуваарилалтыг энэ долоо хоногт тодорхой болгоно гэв
Үндэсний их баяр наадмын суудлын хуваарилалт тодорхойгүй байгаагаас аяллын агентлаг, тур операторууд наадам үзэх хүсэлтэй жуулчдаас захиалга авч, баталгаажуулж чадахгүй буй. Үүнтэй холбоотойгоор Монголын аялал жуулчлалын холбоо наадам зохион байгуулах үндэсний хороонд өнгөрсөн долоо хоногт хандсан билээ. Тэгвэл тус хороо энэ долоо хоногт багтаан аж ахуйн нэгжүүдэд суудал хуваарилалттай холбоотой мэдээлэл хүргэхээ мэдэгджээ. “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн олон арга хэмжээ Үндэсний их баяр наадамтай давхцаж буйгаас энэ ажил удааширсан гэсэн тайлбар өгчээ.
2023-06-20
“Хөх Монгол”-ынхон 25 жилийн ойгоо тэмдэглэв
Европын олон орноос найз нөхөд, уран бүтээлийн хамтрагчид нь цугласан аж. Монголоос “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Ардын жүжигчин Д.Жаргалсайхан хүндэт уран бүтээлчээр хүрэлцэн очиж, баярын үйл ажиллагааг тоглолтоороо өргөжүүлэн, эх орноосоо хол буй монголчууддаа гэнэтийн бэлэг барьжээ.
2023-06-20
Захчины түүх, шашин, өв соёлын талаар ярилцлаа
Гандантэгчэнлин хийд, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Унгар улсын их сургуулийн Монгол ба Төв Ази судлалын тэнхим хамтарч “Захчины түүх, шашин, өв соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг уржигдар зохион байгуулав.
2023-06-12
Соёлын сэргэлт аяны онцлох хүн Соёлын биет бус өв өвлөн уламжлагч төрийн титэмт туульч Н.Дамдиндорж
Олон угсаатны ёс заншил, соёл айлсан оршиж, хоршин сүлэлдэн байх эв эеийн орчлонг зөвхөн Ховд нутгаас харж болно. Ховд нутгийнхан товшуурын аялгуунд туульсын баатруудтай орчлонгоор аялж, цуурын аялгуунд сэтгэлээ сэргээнэ, икэлийн аялгуунд тоокуу госоо өмсөөд бий биелгээ хийж, алтайн цэнхэр салхи исгэрэх шиг хөөмий сонсож, уран тансаг нугараачийн хөдөлгөөнд нүд баясан суудаг ард түмэн.
2023-05-30
“Шөнө дундын бүжиг”-ийн гэнэтийн бэлэг С.Төгс
“Шөнө дундын бүжиг” жүжгийн ерөнхий продюсероор Т.Ариунчимэг, Ж.Билгүүн, ерөнхий найруулагчаар М.Батболд ажиллаж буй. Дүрүүдэд, Амигод Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Шубирад жүжигчин Д.Асардарь, Хавхад Т.Сэргэлэн, Дудраад С.Батзориг, Анкад залуу жүжигчин Н.Нархажид нар тоглоно. Түүнчлэн эл уран бүтээлийн “шигтгээ” дүрд загвар өмсөгч С.Төгс тоглохоор “Орфей” театрынхантай нэгджээ.
2023-05-29
Маргааш номын баяртай
Бүх нийтээр ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх, зохиолч, хэвлэн нийтлэгчдийг алдаршуулах, нэн ховор, сонгомол бүтээлүүдийг толилуулах зэрэг оюунлаг арга хэмжээнүүд хөвөрсөн 33 дахь удаагийн “Номын баяр” энэ сарын 26, 27, 28-ны өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд болно.
2023-05-25
“Олон улсын музейн өдрөөр тулгамдсан асуудлаа хэлэлцэнэ
Монгол оронд Олон улсын музейн өдрийг 1998 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд 2003 онд ОУМЗ-ийн Монголын үндэсний хороо байгуулагдсанаас хойш өргөн хүрээг хамруулан нийгэмд чиглэсэн олон талд үйл ажиллагааг зохион байгуулж ирлээ. Энэ жилийн олон улсын музейн өдөр “Музей тогтвортой байдал ба сайн сайхны төлөө” сэдэвтэй. Эдгээр өдрүүдэд дэлхийн өнцөг булан бүрд байгаа музейнүүд тогтвортой байдал ба сайн сайхан оршихуйг дэмжиж уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон төрөл зүйл устах, нийгмийн тэгш бус байдал зэрэг тулгамдсан асуудлуудыг олон нийтэд таниулах, эерэг өөрчлөлтийг бий болгоход үйл ажиллагаагаа чиглүүлж байна.
2023-05-15