УДЭТ-ын барилгыг түрүү жил засахаар төлөвлөсөн, хөрөнгийг нь ч улсын төсөвт хэдийн суулгасан билээ. Гэтэл тухайн үед “Херо энтертайнмент”-ийн бүтээл, Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийг тус театрын тайзнаа тоглох болсонтой холбоотойгоор засварын ажлыг хойшлуулсан юм. Уг жүжгийг мөн энэ зунжин тоглох тул засварыг намар болтол хойшлуулахаар ярьж байлаа. Гэтэл эдүгээ засварыг наадмын дараа шууд эхлүүлэх тухай ярьж эхэлсэн байна. Театрын удирдлагаас үүний талаар тодруулахад “Тийм ээ. Манайхан амарна. ҮУИТ-ынхан бол жуулчдад зориулсан тоглолтоо ДБЭТ-т үргэлжлүүлэх юм” гэв. Үзэгчид, гадаадын жуулчид язгуур урлагийн тоглолт илүүтэй сонирхож буй тул ийнхүү “Тамгагүй төр”-ийг “хураах”- аар шийдсэн бололтой.