Үндэсний их баяр наадмын суудлын хуваарилалт тодорхойгүй байгаагаас аяллын агентлаг, тур операторууд наадам үзэх хүсэлтэй жуулчдаас захиалга авч, баталгаажуулж чадахгүй буй. Үүнтэй холбоотойгоор Монголын аялал жуулчлалын холбоо наадам зохион байгуулах үндэсний хороонд өнгөрсөн долоо хоногт хандсан билээ. Тэгвэл тус хороо энэ долоо хоногт багтаан аж ахуйн нэгжүүдэд суудал хуваарилалттай холбоотой мэдээлэл хүргэхээ мэдэгджээ. “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн олон арга хэмжээ Үндэсний их баяр наадамтай давхцаж буйгаас энэ ажил удааширсан гэсэн тайлбар өгчээ.