Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хурдан морины уралдаан өнөөдөр Хүй долоон худагт шүдлэн насны морьдын уралдаан боллоо.
Үүнээс Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн уяач Батбаярын Пунцагжбалжирын хар үрээ түрүү магнайд ирж, торгон жолоо өргүүллээ. Аманд хүзүүнд Ховд аймгийн Мянгад сумын уяач агджавын Мэндсайханы шарга халзан үрээ, айргийн гуравт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Чимэдрэгзэнгийн Энхбат сартай хүрэн шүдлэн, айргийн дөрөвт ГовьАлтай аймгийн Халиун сумын харъяат Гантөмөрийн Жавхлантөгсийн хээр үрээ, айргийн тавд Төв аймгийн Заамар сумын уяач Чилхаагийн Уламбаярын буган халтар хурдаллаа