Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын Хувьсгалын 102 жилийн "Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан хоёр дахь өдрөө Хүйн долоон худагийн торгон ногоон дэвжээнд үргэлжилж байна.
Сүргийн манлай хурдан азарганы уралдаанд 124 хурдан хүлэг бүртгүүлснээс сэрвээний өндрөөр хасагдан, 57 азарга гараанаас гарч, 22 км-ын цаанаас эргэсэн. Ингээд Увс аймгийн Зүүнхангай сумын харъяат МУ-ын алдарт уяач Бадарчийн Норовсамбуугийн гоё хээр азарга түрүү магнайд ирж, торгон жолоо өргүүллээ. Аманд хүзүүнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харъяат Нийслэлийн алдарт уяач Дорждалайн Даяндэмидийн нарт хонгор азарга, айргийн гуравт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат МУ-ын Тод манлай уяач Төмөрбаатарын Ууганбаярын уулс хүрэн, айргийн дөрөвт Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат Хишигжаргалын Аминхишигийн хүрэн халзан, айргийн тавд Архангай аймгийн Түвшрүүлэх сумын уяач Цагаанбандийн Буянбаатарын хүрэн халзан хурдаллаа.