Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Тэнгэр тайлал” НҮТББ хамтран энэ сарын 28-нд “Чингис хааны хүрээ” жуулчны баазад “Тэнгэр” бөө мөргөлийн фестиваль зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэ нь бөөгийн шашны зан үйл, уламжлалын ялгаатай байдлыг таниулах, үзүүлэх зорилготой арга хэмжээ аж. Үүнд АНУ, Франц, Польш, Солонгос, Хятад, Орос зэрэг улсаас 40 гаруй хүн оролцохоор бүртгүүлжээ.
Фестивалийн үеэр нарны болон галын тахилга, бөөгийн сүлд залах ёслол, тэнгэрийн дуудлага зэрэг шашны холбогдолтой зан үйлийг олон нийтэд зориулан хийхээс гадна морин цирк, уран нугаралт, рок, поп хамтлаг, дуучдын тоглолт толилуулахаар төлөвлөжээ.