Япон улсын Токио хотноо Олон Улсын Арьсан Урлагийн үзэсгэлэн зургадугаар сарын 29-нөөс долдугаар сарын 2 ныг хүртэл O Art Museum галерейд зохион байгуулагдана. Энэхүү үзэсгэлэнд Монголын арьсан урлагийн Хүрэл Буга нийгэмлэгийн дараах уран бүтээлчид оролцох аж. Тус үзэсгэлэнг Японы арьсан урлагийн нийгэмлэгээс санаачлан, гаргаж байна. Анх тус үзэсгэлэнд зургаан уран бүтээлч амжилттай оролцож, туршлага хуримтлуулан, хамтын ажиллагаагаа эхлүүлж байжээ.
1. МУЭ-ийн гишүүн зураач Г.Баттөр, Монгол марк ХК-ны ерөнхий зураач
2. МУЭ-ийн гишүүн, Hun art брэндийг үүсгэн байгуулагч Ч.Энхтүвшин
3. МУЭ-ийн гишүүн Г.Бурмаа
4. МУЭ-ийн гишүүн Ц.Солонго
5. МУЭ-ийн гишүүн Б.Мөнхтуул
6. МУЭ-ийн гишүүн Э.Бямбабаяр
Энэ ажлынхаа хүрээнд ирэх наймдугаар сарын 14-21-ний өдрүүдэд Японы арьсан урлагийн нийгэмлэгийн тэргүүн М.Мацүда тэргүүтэй японы уран бүтээлчид Монголд урилгаар айлчлан ирж, Япон-Монголын арьсан урлагийн хамтарсан анхны томоохон үзэсгэлэнг олон нийтэд толилуулан, сургалт хийхээр төлөвлөжээ.