БНХАУ-ын Харбин хотноо зохион байгуулсан мөсөн сийлбэрийн тэмцээнд Монголын баг амжилттай оролцож, алт, мөнгөн медалийн эзэн боллоо.
36 дахь удаагийн эл тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, АНУ, Испани, Эквадор, Франц, Энэтхэг, Мексик, Серби, Монтенегро зэрэг орны 60 гаруй сийлбэрч оролцсон байна. Харин манай улсаас дөрвөн баг оролцож, З.Ганжаргал, Х.Алтанхүү нар алт, Д.Цэрэнбат, Б.Баярсайхан мөнгөн медаль хүртжээ. Энэхүү тэмцээнд Монголын сийлбэрчид 2010 оноос хойш тогтмол өрсөлдөж буй бөгөөд хамгийн хүчтэй оролцогчдын тоонд зүй ёсоор багтдаг гэнэ.
У.Сүрэн