Залуу уран бүтээлч У.Бямбажаргал Челтенхемийн урлагийн наадамд нийтийн ханын зураг зурахаар шалгарсан байна. Уг наадмыг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад энэ сарын 27-28-нд зохион байгуулах юм. Британийн төдийгүй олон улсын ханын зураачид эл наадамд оролцож, нийтийн гудамж, талбайд бүтээлээ туурвидаг. Энэ жил уг наадамд 100 гаруй уран бүтээлч оролцохоор шалгарчээ.
У.Бямбажаргал нь өдгөө Сингапур улсын “Sound of art” галерейд ажилладаг юм байна. Тэрбээр анхны бие даасан “Хөдөлгөөнт уулс” үзэсгэлэнгээ 2022 онд Сингапур улсад толилуулж байлаа. Уран бүтээлдээ Монгол орныхоо уудам газар нутаг, байгалийн өнгө төрхийг голчлон тусгадаг аж. Энэ удаа Британийн гудамжинд Монголынхоо байгалийг дүрслэхээр төлөвлөж буй гэнэ. Тэрбээр 1000-5500 ам.доллароор бүтээлээ худалддаг байна.
Бэлтгэсэн А.Үл-Олдох