БНХАУ-ын боомт Боао хотод жил тутмын Азийн эдийн засгийн чуулга уулзалт амжилттай болсон. Хятад улс бүрэн дүүрэн ашиглаж буй эдийн засгийн даяаршлыг шинжлэх ухаан-техникийн ололтын үр дүн төдийгүй дэлхийн улс түмний шинжлэх ухаан-техник болон эдийн засаг цаашид хөгжих нөхцөл хэмээн Бээжин үзэж байна.
Тиймээс даяаршлын шинэ хувилбарыг Хятад улс юуны түрүүнд улсынх нь эдийн засгийн манлайлал бэхжих, хоёрдугаарт, эдийн засгаа инновацыг хөгжүүлэх зам руу шилжүүлэх зорилттой холбон үзжээ. Энэ нь тус улсын ДНБ-д өндөр технологийн салбар болон инновацын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний эзлэх хувь нэмэгдэхийг илтгэж буй юм.
Ийм чиг бодлого баримтлах нь энэ сарын эхээр болсон Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын 12 дахь удаагийн сонгуулийн тавдугаар чуулганы үеэр тодорхой болсон. Мөн тэр үед 2016 оны эдийн засгийн үзүүлэлт болон 2017 оны нийгэм-эдийн засгийг хөгжүүлэх төлөвлөгөө нь тус улсын эдийн засгийн өсөлт өндөр хурдтай байхыг нотолж байна. Өнгөрсөн онд Хятадын ДНБ өмнөх онтой харьцуулахад 6.7 хувиар өссөн бол 2017 онд ДНБ нь 6.5 хувиар өснө.
Эдийн засгийн хөгжлийн зорилт, АНУ-тай өрсөлдөх сонирхлынхоо үүднээс Хятад улс ОХУ-ын юуны түрүүнд, түлш, эрчим хүч, хөдөө аж ахуйн гэсэн түүхий эдийн салбарт тодорхой төслүүдийг санхүүжүүлэх гэж байна. Хятадын хөрөнгө оруулалттай төслүүд Оросын тээврийн салбарт хэрэгжиж байгаа ч тус улсад өндөр технологийн үйлдвэрлэлийг хязгаарладаг нь жишээлбэл, өндөр хурдны төмөр замд зориулсан зүтгүүр үйлдвэрлэхэд саад болоод эхэлжээ. Тодруулбал, өнгөрсөн зун Москва-Казань чиглэлийн төмөр замын дэргэд Оросын нутаг дэвсгэрт, 80 хүртэл хувийн хязгаартайгаар өндөр хурдны галт тэрэг үйлдвэрлэх Хятадтай хамтарсан компани байгуулахаар төлөвлөсөн. Гэтэл 2020 он гэхэд бэлэн вагон нийлүүлэх учиртай уг төлөвлөгөөнд үл ойлголцол үүсчээ.
Нөгөөтэйгүүр, АНУ-ын эдийн засагт Хятад улс хөрөнгө оруулагчдын эзлэх байр суурийг хязгаарласан явдал, “Нэг бүс, нэг зам” төсөл тус улсын хөрөнгө, өндөр технологийг Оросын эдийн засгийг өсгөх бодитой хүчин зүйл болгон ашиглах боломжийг бий болгож байна.
Дэлхийн эдийн засаг дахь ОХУ-ын ДНБ-ий эзлэх хувийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсэн нөхцөлд ОХУ болон Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага “Нэг бүс, нэг зам” төслийн бий болгох, дэлхийн эдийн засгийн системийн шинэ төвд оролцоотой болохын төлөө өрсөлдөх боломжтой болох аж. Өөрөөр хэлбэл, Хятадаас хоцролгүй, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай тус улстай худалдааны салбарт харилцан ашигтай хамтран ажиллах боломжоо бүрэн ашиглаж болох юм.