Хятадын Жэзян мужийн Иу хотын иргэн, 50 настай нэгэн эмэгтэйн хэвлий хавиар байнга өвдөж, эм уугаад ч нэмэргүй байсан тул эмнэлэгт ханджээ. Эмч түүний гэдсийг дурандаад ходоодонд нь том, жижиг мөөгнүүд байгааг тогтоосон аж. Өвчтөн олон мөөгийг бүхлээр нь залгисан биш, тэдгээр нь ходоодноос ургасан байжээ.
Мэс засал хийж “ургац” хураахад хамгийн том мөөг нь долоон см урт байсан гэнэ. Эмч нарын тайлбарласнаар өвчтөн хатаасан мөөгийг дэвтээж, цэвэрлэлгүй идсэнээс тийм зүйл тохиолдсон юм байна.