Австрийн эрх баригчид тус улсаас эх орон руугаа сайн дураараа явахад бэлэн дүрвэгч, цагаачдад өгдөг урамшууллаа хоёр дахин өсгөжээ. ДХЯ-ных нь мэдэгдлээс үзвэл нутаг буцахад бэлэн эхний 1000 дүрвэгч, цагаачид тус бүр 1000 орчим ам.доллар өгнө. Тэрчлэн Ойрхи Дорнодын орнуудын иргэдэд тээврээр явахад нь туслах гэнэ. Балканы орнуудын оршин суугчид ийм урамшуулал авахгүйг уг мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.
2019 он гэхэд Австриас 50 мянга орчим цагаач, дүрвэгч явна гэж найдаж буйгаа Дотоод хэргийн сайд Вольфганг Соботка хэлсэн байна. Өнгөрсөн онд тус улсад орогнох эрх хүссэн 10.7 мянган хүн нутаг буцсаны 5.8 мянга нь сайн дураараа явжээ.