Японы авто замын ослын багагүй хувийг өндөр настай жолооч нар гаргадаг гэсэн судалгаа байдаг аж. Мөн замын түгжрэлд ч тэднийг буруутгах нь бий. Энэ асуудлыг шийдэхээр тус улсын Айти мужийн захиргаанаас 75-аас дээш насныхан машин жолоодох эрхээсээ татгалзахыг уриалж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Хэрэв эл эрхээсээ татгалзвал хөнгөлөлттэй үнээр үдийн хоол идэх урамшууллыг санал болгож байсан юм.
Мөн тийм шийдвэрт хүрсэн 75-аас дээш насныханд оршуулгын үйлчилгээнд хямдралтай үнээр хамрагдах эрхийн бичиг санал болгож байгаа аж. Уг ажлыг настайчууд эхэндээ дэмжиж байсан гэнэ. Гэвч одоо ахмадууд энэ бүхнийг эсэргүүцэж, жагсаал хийжээ. Эсэргүүцэлд Айтигаас өөр хэдэн мужийнхан нэгдсэн байна.