Нисэх онгоцонд суухдаа зөөврийн компьютер, планшет зэрэг цахим төхөөрөмж авч орохыг АНУ-ын эрх баригчид хоригложээ. Ийм хоригийг Ойрхи Дорнод, Хойд Африкийн найман орны зорчигчдод тавих гэнэ. АНУ-ын хэвлэлд мэдээлснээр гар утсыг хориглохгүй аж.
Халдлага үйлдэх аюултай холбоотойгоор ийм хориг тавьсан байна. Харин Америкийн агаарын тээврийн компаниудад энэ шинэ журам хамаарахгүй.