Америкийн зүүн эргийг цасан шуурга дайрах тухай цаг агаарын урьдчилсан мэдээний дагуу Нью-Йорк хот, Нью-Жерси мужид онц байдал зарлажээ. Байгалийн онц байдлын улмаас Ерөнхийлөгч Дональд Трамп Германы Канцлер Ангела Меркельтэй анх удаа хийх гэж байсан уулзалт, хэлэлцээгээ баасан гариг хүртэл хойшлуулсан байна.
Нью-Йоркийн дэлгүүрүүд хоосорчээ
Хурд нь цагт 96 км хүрэх цасан шуурганы үеэр Нью-Йоркт 60 орчим см тунадас унах гэнэ. Тус улсын хамгийн том энэ хотын сургуулиуд хаалгаа барьж, 6500 орчим нислэгийг цуцалжээ.
Эмэгтэйчүүдийн эрхийн талаар бага хурлууд болох байсан НҮБ-ын төв байр ч ажиллахгүй болохоо мэдэгдсэн байна. Нью-Йоркийн бирж ч ажлын хуваариа хөнгөвчилж, ажилтнуудын дийлэнх нь ажиллахгүй болсон нь арилжаанд нөлөөлжээ.
Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар анх удаа байгалийн гамшгийн уршгийг арилгахаар ажиллах гэж байна. Тэрбээр Дотоодын аюулгүй байдлын яам болон Онц байдлын агентлагийн удирдлагуудтай уулзжээ.
Шуурганы өмнө эрс хүйтрэв