Ази Номхон Далайн бүс нутгийн 16 оронд хийсэн судалгаа Засгийн Газрууд авлигыг зогсооход хүчин мөхөсдөж, 900 сая хүн авлига өгөхөөс өөр сонголтгүй байгааг нотоллоо. Судалгааг 2015 – 2017 хооронд хийсэн бөгөөд тухайн орны хүн амын төлөөлөл болж чадахуйц төлөөлийг хүн амын тоонд харьцуулан хамруулсан болно.
Тодруулбал, Ази, Номхон далайн бүсийн 16 орны хүн амын 25 хувь нь буюу 900 сая хүн төрийн үйлчилгээг авахын тулд авлига өгдөг гэдгийг Transparency International олон улсын судалгааны байгууллага нотлон гаргаж иржээ. Эдгээр 16 орны тоонд Австрали, Хятад, Япон, Индонез, Тайван, Өмнөд Солонгос, Энэтхэг, Хонконг, Шри Ланк, Мяньмар, Пакистан, Малайз, Вьетнам, Камбож, Монгол зэрэг улсууд хамрагджээ .
Transparency International байгууллага судалгаанд 22.000 хүнийг хамруулсан ба тэдэнд тохиолдсон авлигын тохиолдлуудыг асуун тодруулж 3 жил тутам хийдэг Global Corruption Barometer судалгааг хийсэн аж..
Судалгааны үр дүнгээс харахад Хятадад судалгаанд оролцогчдын 75 хувь нь авилга сүүлийн 3 жилд өссөн гэж хариулсан бол бүсийн хэмжээнд судалгаанд оролцогчдын 20 хувь нь л авилга буурсан гэж үзсэн ба судалгаанд оролцогчдын тал хувь нь Засгийн газар авлигыг зогсоох чиглэлд хангалтгүй ажиллаж байна гэж үзжээ.
Транспэрэнси Интэрнэшнл байгууллагын ТУЗ-ын дарга Хосе Угаз хэлэхдээ “Засгийн газрууд Авилгын эсрэг ажиллахаар амласан амлалтуудаа биелүүлэх хэрэгтэй, одоо авилгыг зогсоох хоосон амлалт биш ажил хэрэгч байж, үр дүн гаргах цаг болжээ. Сая сая хүмүүс төрийн үйлчилгээг авахын тулд авлига өгөх аргагүй байдалд оруулж байна, түүн дотроо эмзэг ядуу хүмүүс үүнээс болж хүнд байдалд орж байна гэдгийг онцолж байна.
Судалгаанд оролцсон орлогын түвшин ялгаатай иргэдээс амьдралын түвшиноос доогуур орлоготой иргэд хамгийн өндөр буюу 38 хувь нь авилга өгсөн гэж хариулсан нь авилгыг эдийн засгийн буурай орнууд хэлмэгдэж байгааг харуулж байна.
Тиймээс “Хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж чаддагүй улсуудад авилга цэцэглэн хөгждөг. Авилга бол жижиг гэмт хэрэг биш, авилга иргэдийн идэх хоол, боловсролоос хумсалж, эрүүл мэндийн үйлчилгээг муутган хүний амь насыг авч оддог. Авилга бол алуурчин мөн гэж Транспэрэнси Интэрнэшнл байгууллагын ТУЗ-ын дарга Хосе Угаз Берлинд мэдэгджээ.
Төрийн үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудаас Цагдаагын газар авилгад хамгийн өндөр өртөмтгий байгаа бөгөөд бүсийн хэмжээнд судалгаанд оролцогчдын 30 хувь нь сүүлийн 12 сард авилга өгсөн гэж хариулжээ.
Харин Монголын иргэдийн 61 хувь нь Засгийн газар авилгатайтэмцэхэд хангалтгүй ажиллаж байна гэж үзсэн ба энэ үзүүлэлтээрээ судалгаанд оролцсон 16 орноос Монгол, Малайз ба Өмнөд Солонгосын иргэд Авлигатай тэмцэж буй Засгийн Газрынхаа үйл ажиллагаанд хамгийн сэтгэл ханамжгүй байгааг харуулж байна. Төрийн үйлчилгээ үзүүлэгч зургаан байгууллагаас Монголд Цагдаа ба Эрүүл Мэндийн Байгууллага авилга авдаг байгууллагуудыг тэргүүлжээ.
Транспэрэнси Интэрнэшнл байгууллага дараахь зөвлөмжийг хүргэж байна :
- Засгийн газрууд авилгатай тэмцэхдээ үйл ажиллагаагаа НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн зорилт болох өлсгөлөн, ядуурал, эрүүл мэнд, боловсрол, хүйсийн тэгш харьцаа ба байгаль орчны өөрчлөлтийн эсрэг зорилтуудтай уялдуулан авлигын эсрэг эрсдлийг бууруулах механизмыг бий болгох,
- Хууль эрх зүйн хувьд авилга мэдээлэх, Шүгэл үлээгчдийн эрхийг хамгаалах олон улсын жишиг хуулиудыг батлах, хэрэгжүүлэх түүн дотроо Транспэрэнси Интэрнэшнл байгууллагын боловсруулсан стандартыг жишиг болгох.
- Авилгын хэрэг үйлдэгчид ял шийтгэлгүй үлддэг, тэдний учруулсан хохирол төлөгддөгүй үлддэг жишгийг эцэс болгох
- Авилгатай тэмцэх газрууд авлига төлөхөөс татгалзаж буй иргэд, авилгыг мэдээлэхийг хүсэж буй иргэдтэй хамтран ажиллаж тэднийг дэмжих зөвлөмжийг хүргүүлж байна .