ОХУ-д Буриадын Эрхүү хотод энэ сарын 4-нд олон улсын оюутны сагсан бөмбөгийн тэмцээнд ШУТИС-ийн “Шаркс” багийнхан урилгаар дасгалжуулагч М.Амаржаргалын удирдлагад оролцож байна. Оюутны универсиад, оюутны лигийн тэмцээнд тус бүр таван удаа түрүүлсэн тэдний амжилтыг үнэлж, энэ удаа сонгон оролцуулахаар шийдвэрлэсэн билээ.
Тус хотын “Труд” спортын төв ордонд шигшээ, хагас шигшээгийн тоглолт болно. Манайхан аваргын төлөө Эрхүүгийн ШУТИС-ийн шигшээ багтай тоглохоор шалгарсан. “Шаркс” багийнхан тоглолтын нэгдүгээр үед өрсөлдөгчөө 19:6-гаар буулган авч, тэмцээнийг тэргүүлж эхэллээ.